Израиль руу газрын тос экспортлохоо зогсоохыг Ираны тал уриалснаар олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсжээ
2023, 10 сарын 20. 3:110

Ираны Гадаад хэргийн сайд Ойрхи Дорнодын орнуудыг Израиль руу газрын тос экспортлохоо зогсоохыг уриалсны дараачаас олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсжээ.

Тодруулбал арваннэгдүгээр сард нийлүүлэгдэх West Texas Intermediate маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 88.22 ам.долларт хүрч, өмнөх арилжааны өдрөөс 1.83 хувиар өссөн бол 12-р сард нийлүүлэгдэх Brent маркийн газрын тосны үнэ мөн өмнөх өдрөөс 1.77 хувиар өсч 91.49 ам.долларт хүрч хаагдсан байна.

Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан Саудын Арабын Жидда хотод болсон Исламын хамтын ажиллагааны байгууллагын хуралдаан дээр үг хэлэхдээ Израиль руу газрын тос тээвэрлэхийг зогсоохыг уриалсантай холбоотой ийнхүү газрын тосны үнэ олон улсын зах зээлд өссөн аж.

Израиль улс газрын тосны бараг бүх хэрэглээгээ импортоор авдаг ч Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Иран зэрэг Персийн булангийн газрын тос олборлогч томоохон орнуудаас газрын тос худалдаж авдаггүй тул энэ нь дайны нөхцөл байдалд шууд нөлөө үзүүлэхүйц бус уриалга юм гэж зарим шинжээчид үзсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08