Британичуудын 70 орчим хувь нь тэтгэврийн насыг бууруулах хүсэлтэй байна
2023, 9 сарын 4. 15:380

Investing Reviews веб хуудас Их Британийн тэтгэврийн доод нас, тэтгэвэр, хөрөнгө оруулалтын хүрээн дэх ойлголтыг нь тодруулах зорилгоор нийт 2,000 гаруй хүнээс түүврийн аргаар нэгэн судалгааг авчээ.

Судалгааны дүнд судалгаанд оролцогчдын 68.71 хувь нь Их Британи улсыг тэтгэврийн доод насаа бууруулах хэрэгтэй хэмээсэн байна. Тус улсын тэтгэврийн доод насны хувьд өдгөө 66 байгаа юм. Мөн түүнчлэн судалгаанд оролцогчдын хэлж байгаагаар тэдний 71.16 хувь нь Их Британи улсад тэтгэвэрт гарах нь урьд урьдынхаас ч хэцүү болсон гэжээ.

Үүний шалтгаан нь судалгаанд оролцогчдын дийлэнх нь тэдний тэтгэвэр тэтгэвэрт гарахад хангалттай хүрэлцээтэй биш гэж үздэгтэй холбоотой юм. Гэвч судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 34.93 хувь буюу бараг гуравны нэг нь тэтгэвэрт гарахдаа хэчнээн фунтийн тэтгэвэр авахаа ч мэдэхгүй байсан гэнэ.

Харин судалгаанд оролцогчдын 42.66 хувь нь боломжтой бол Их Британи улсаас өөр улсад тэтгэвэртээ гарна гэсэн байна. Улмаар энэхүү судалгаа нь их британичуудын хүрээнд тэтгэврийн тухай ойлголт тийм ч хангалттай бус байгааг харуулжээ.


Эх сурвалж: HR News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоолыг Төрийн Дум баталжээ
02024-5-11 15:51
К.Мбаппе улирлын төгсгөлд "ПСЖ"-ээс явна
02024-5-11 15:48
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Палестины гишүүнчлэлийг дэмжжээ
02024-5-11 15:46
Соронзон шуурганы нөлөөгөөр АНУ-д туйлын туяа үзэгдэнэ
02024-5-11 15:44
Оросын хилчдийг Армениас гаргахаар тохиролцжээ
02024-5-10 18:48
Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
02024-5-10 18:44
V түвшний соронзон шуурга Дэлхийг нөмрөх магадлалтай гэв
152024-5-10 18:39
Трампын алдааг Байден давтсаар байна гэж Хятадын тал мэдэгдэв
02024-5-10 18:11
Испани, Ирланд улсууд Палестиныг хүлээн зөвшөөрнө
02024-5-10 17:53
Бразилд үерийн улмаас амиа алдсан хүний тоо 107-д хүрчээ
12024-5-10 14:51
654152