Европт байгалийн хийн үнэ буурчээ
1 сарын 22. 18:410

Өнгөрсөн онд Европт хийн үнэ 2022 оны оргил үеийнхээс 60 орчим хувиар буурчээ.

Энэ онд дахин 12 хувиар буурах төлөвтэй байгаа ба ийнхүү буурахад нөлөөлж буй гол шалтгаан нь байгалийн хийг их хэмжээгээр нөөцөлсөн, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашигласан, түүнчлэн харьцангуй дулаан өвөл болж байгаатай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлэв.

Улаан тэнгист нөхцөл байдал улам хүндэрч, олон хөлөг онгоц аюултай замыг тойрч гарахын тулд чиглэлээ өөрчилж байгаа хэдий ч хийн үнэ буурсаар байгааг тус агентлаг тэмдэглэжээ.

Гэхдээ Улаан тэнгисийн байдал, мөн цаг агаарын эрс тэс үзэгдлийн улмаас хийн үнэ өсөх эрсдэлтэйг Bloomberg анхааруулж байна. Мөн 2019 оны сүүлчээр Орос, Украины хооронд байгуулсан транзит гэрээний хугацаа дуусгавар болж байгаа нь хийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц бас нэг хүчин зүйл гэж тус агентлаг үзэж байна.

Гэрээнд зааснаар “Газпром” эхний жилд 65 тэрбум шоо метр, дараагийн дөрвөн жилд 40 тэрбум шоо метр хий шахах баталгаа гаргажээ. Гэрээний хугацаа 2024 оны сүүлчээр дуусна. Украины тал хэлэлцээрийг сунгах сонирхолгүй байна гэж "Нафтогаз"-ын тэргүүн Алексей Чернышов өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр мэдэгджээ.

Ням гаргийн арилжааны явцад Европт хийн үнэ 2023 оны 7 дугаар сарын 31-нээс хойш анх удаа мянган шоо метр нь 300 ам.доллараас доошиллоо. Нидерландын TTF бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэх хийн фьючерс үнэ мянган шоо метр нь 299.7 ам.доллар болж буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47