Apple болон Samsung-ийн араас Google ч мөн өөрийн хөгжүүлж буй ухаалаг гар утсыг Энэтхэгт үйлдвэрлэхээр болжээ
2023, 10 сарын 24. 14:400

Apple, Samsung Electronics компаниудын араас Google ч мөн өөрсдийн хөгжүүлж буй ухаалаг гар утсыг Энэтхэг улсад үйлдвэрлэхээр шийджээ. Тус улс нь дэлхийн ухаалаг гар утасны үйлдвэрлэлийн салбарт Хятадыг орлохуйц төв болохоор хичээж буй бололтой.

Орон нутгийн цагаар 19-ний өдөр Google компани өөрсдийн хөгжүүлж буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг гар утас болох “Pixel 8”-ыг ирэх оноос Энэтхэгт үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байгаагаа зарлав. “Pixel 8” нь Google-ийн хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн бөгөөд энэ сарын 4-нд худалдаанд гарсан байна. Тус компанийн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Рик Остеро мөн өдөр Энэтхэгт жил бүр зохион байгуулагддаг “Google for India" арга хэмжээний үеэр "Бид Энэтхэгт ухаалаг гар утас үйлдвэрлэхээр хилийн чанад дахь болон дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна" хэмээн мэдэгджээ.

Энэ нь тус компани Энэтхэгт ухаалаг гар утас үйлдвэрлэх төлөвлөгөөгөө анх удаагаа зарлаж буй явдал юм. Дэд ерөнхийлөгч Остеро түнш компаниудынхаа нэрийг дурдаагүй ч Тайванийн Foxconn болон Энэтхэгийн Dixon Technology-тэй хэлэлцээрийн түвшинд байгаа хэмээн онцлов.

Хятад болон Вьетнам улсуудад “Pixel” нэрийн цуврал ухаалаг утсаа үйлдвэрлэж байсан Google ирэх жилээс Энэтхэгт “Pixel 8”-ыг үйлдвэрлэж эхэлвэл Samsung Electronics-ын “Galaxy” цуврал, Apple компанийн “iPhone” цуврал ухаалаг гар утаснуудын араас Энэтхэгийг үйлдвэрлэлийн баазаа болгож буй параагийн томоохон компани болж буй юм.

Тодруулбал Хятадад “iPhone” ухаалаг утсаа үйлдвэрлэж байсан Apple компани өнгөрсөн жилээс Энэтхэгт “iPhone 14” цувралаа үйлдвэрлэж эхэлснээр үйлдвэрлэлийн баазаа төрөлжүүлэх зорилгоо нэг шатаар ахиулсан билээ. Энэ онд гарсан “iPhone 15” цувралыг анх удаа Энэтхэг, Хятадын үйлдвэрүүдэд нэгэн зэрэг үйлдвэрлэж байгаа билээ. Цаашид Энэтхэгийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эзлэх хувийг 2025 он гэхэд 25 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа аж. Samsung Electronics компани ч мөн “Galaxy 23”, “Flip 4”, “Fold 4” зэрэг зах зээлд тэргүүлэгч бүтээгдэхүүнүүдээ өнгөрөгч хоёрдугаар сараас Энэтхэгт үйлдвэрлэж эхэлсэн юм.

Гэсэн хэдий ч Google компанийн “Pixel”ухаалаг гар утасны зах зээлд эзлэх хувь хэмжээ тийм ч өндөр биш байдаг нь судалгаанаар тогтоогдсон билээ. Зах зээлийн судалгааны Canalys фирмийн мэдээлснээр энэ оны хоёрдугаар улирлын байдлаар “Pixel” гар утасны Хойд Америкийн зах зээлд эзлэх хувь ердөө 3-аас хэтрэхгүй байсныг онцлов.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47