Эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт бичигддэг Япон улс байр сууриа ХБНГУ-д алдаж магадгүй
2023, 10 сарын 25. 3:050

Япон улсын нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) энэ онд Германыхаас буурснаар эдийн засгийн хэмжээгээрээ нэг байр ухарч дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр байрт жагсах төлөвтэй байгаа талаар Kyodo News агентлаг Олон улсын валютын сангийн (ОУВС) мэдэгдлийг иш татан мэдээлсэн байна.

24-ний өдрийн тайланд дурдсанаар, энэ онд Японы нэрлэсэн ДНБ 4.2308 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 0.2 хувиар буурсан үзүүлэлт аж. Нөгөөтэйгүүр, ХБНГУ-ын нэрлэсэн ДНБ өнгөрсөн оныхоос 8.4 хувиар нэмэгдэж, 4.4298 их наяд ам.долларт хүрснээр Японыхоос давах төлөвтэй байна.

Японы бодит ДНБ хоёр, гурав, дөрөвдүгээр улиралд нэгдүгээр улиралтай харьцуулахад 1.2 хувиар өсөх зэргээр эдийн засаг нь аажмаар сэргэх хандлагатай байгаа боловч иенийн ханш түүхэн дээд хэмжээнд хүрч унасны улмаас ам.долларт суурилсан нэрлэсэн ДНБ буурах төлөвтэй байна гэж тус мэдээнд дурджээ.

Тодруулбал өнгөрсөн жил Токиогийн валютын захад иенийн ам.доллартай харьцах ханш дунджаар 131 орчим байсан бол одоогийн байдлаар нэг ам.доллар 150 орчим иентэй тэнцэж байгаа билээ.

Дайчи Сеймэй эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах эдийн засагч Хидео Кумано хэрвээ энэ онд иенийн ам.доллартой харьцах дундаж ханш 137.06-аас давбал Япон, Германы ДНБ-ий зэрэглэл өөрчлөгдөх магадлалтай хэмээн өмнө нь таамаглаж байсан удаатай.

Японы эдийн засгийн өндөр өсөлтийн үе буюу 1968 онд тус улс нь Баруун Германыг гүйцэж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болж байв. Харин 2010 онд БНХАУ-д шахагдсанаар гуравдугаар байр руу унаж байсан бол энэ жил дахин нэг байр ухрах магадлал тун өндөр болоод байна.

"Японы хүн амын дөнгөж гуравны хоёртой тэнцэх хүн амтай Германы ДНБ-ий хэмжээ Японыхоос давсан нь нэг хүнд ногдох хөдөлмөрийн бүтээмж буурсантай ихээхэн холбоотой бөгөөд 2026 он гэхэд хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэх Энэтхэг улс дөрөв дэх том эдийн засагтай орон болж Япон тавдугаар байрт орно хэмээн ОУВС таамагласан” болохыг Kyodo News агентлаг мөн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Турк: Инфляцын түвшин 75.5 хувьд хүрсэн нь сүүлийн 18 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болжээ
02024-6-4 8:13
Saudi Aramco компанийн 12 тэрбум ам.долларын хувьцаа хэдхэн цагийн дотор зарагдаж дуусжээ
02024-6-4 1:24
Япон: Иенийн ханшийн сулралаас сэргийлэхийн тулд 10 их наяд иенээр интервенц хийжээ
02024-6-3 8:39
Шивээс хийлгэх нь цусны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 20 хувиар нэмэгдүүлдэг
22024-6-1 1:40
Ерөнхийлөгч А.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-5-31 15:24
ОХУ дэлхийн дөрөв дэх том эдийн засаг болжээ
2024-5-31 13:36
Дональд Трампыг гэм буруутай гэж үзжээ
2024-5-31 13:22
Словакийн Ерөнхий сайд эмнэлгээс гарчээ
2024-5-31 13:17
Аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-Лагийн яриа хэлэлцээ” эхэлж байна
2024-5-31 13:05
Өмнөд Солонгосын магнат салсан эхнэртээ тэрбум доллар өгнө
2024-5-31 12:42