CNN: Гахай, хонины мах хэмээн худалдаалах гэж байсан 1,000 муурыг нядалгаанаас аварчээ
2023, 10 сарын 25. 12:450

Энэ сард Хятадын төрийн харьяа хэвлэл мэдээллийн The Paper хуудаснаас мэдээлснээр тус улсын цагдаа нар гахай, хонины мах хэмээн худалдаалах гэж байсан 1,000 муурыг нядалгаанаас аварчээ.

Хэргийн учир явдлыг тодруулбал, амьтдын эрхийг хамгаалдаг идэвхтнүүд Хятадын Жиансу аймгийн Жанжяган мужид муур цуглуулж, цуглуулсан мууруудаа тээвэрлэдэг нэгэн автомашиныг илрүүлсэн байна. Улмаар тэд цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд тэд автомашиныг шалгаж үзэн хууль бус худалдаа эрхэлдэг болохыг нь олж тогтоожээ.

Тийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хэрэв цагдаагийн байгууллагаас хэрэгтнүүдийг олж, хэргийг таслан зогсоогоогүй байсан бол мууруудыг тэд нядалгаанд оруулж, улсын өмнөд хэсэг рүү гахай, хонины мах, зайдас хэмээн худалдаалах байсан гэнэ. Мэргэжилтнүүдийн тооцсоноор хэрэгтнүүдийн хууль бус ажиллагаа амжилттай болсон бол тэд ойролцоогоор 20,500 ам.долларын ашигтай ажиллах байжээ.

Одоогоор хэргийн хүрээнд цагдаагийн байгууллага баривчлах ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй байгаа ч шүгэл үлээсэн The Paper хуудаснаас мэдээлснээр цагдаагийн байгууллага мууруудыг ойролцоох асрамжид хүлээлгэн өгсөн гэсэн юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
2
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03