Хүний хөгжлийн индексээр Швейцар тэргүүлжээ
3 сарын 15. 17:390

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /НҮБХХ/ хүний хөгжлийн индексийн шинэ тайланг танилцууллаа. Уг индексийг нэг хүнд ногдох орлого, боловсрол, дундаж наслалт зэрэгт үндэслэн тооцоолдог.

Дэлхийн 193 улс орон, нутаг дэвсгэрээс Швейцар улс хүний хөгжлийн индексээр дахин тэргүүлсэн бол Норвеги, Исланд, Хонконг, Дани, Швед удаалсан байна. Түүнчлэн Өмнөд Солонгос 19, АНУ 20, Япон 24, Орос 56, Хятад 75 дугаар байрт тус тус бичигджээ. Монгол Улс 96 дугаар жагссан байна.

Дэлхийн хүний хөгжлийн индекс түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаа хэдий ч коронавирусний цар тахлын үеэс хойш хөгжингүй болон хөгжиж буй орнуудын ялгаа улам бүр нэмэгдсээр байгааг тайланд онцолжээ.

НҮБХХ-ийн мэдээлснээр, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /ЭЗХАХБ/-ын 38 гишүүн орон бүгд 2019 оны түвшнээсээ ахисан бол хөгжиж буй 18 улс цар тахлын өмнөх түвшнээс доогуур хэвээр байна.

Түүнчлэн Афганистан 10 жилийн өмнөх түвшинд, Украин 20 орчим жилийн өмнөх түвшинд хүрч буурсныг онцолжээ. Үүнтэй холбогдуулан өсөн нэмэгдэж буй тэгш бус байдлыг арилгахыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дарга Ахим Штайнер олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.


Эх сурвалж: UN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35