Дагестаны нисэх буудалд болсон жагсаал: АНУ Путины мэдэгдлийг “утга учиргүй” хэмээлээ
2023, 10 сарын 31. 18:120

Ням гарагт Дагестаны нисэх буудалд Израилийг эсэргүүцэгч зуу зуун жагсагч дайран орж, ОХУ-ын Аюулгүй байдлын албанаас жагсаалыг тараасан билээ.

Улмаар даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эл жагсаалыг Украин болон барууныхан зохион байгуулсан хэмээн мэдэгдээд байсан юм. Тэгвэл АНУ-ын зүгээс түүний эл мэдэгдлийг “утга учиргүй зүйл” хэмээжээ.

Владимир Путины мэдэгдсэнээр, “Өнгөрөгч шөнө Махачкалад болсон үйл явдлыг барууны тусгай албаны агентуудын оролцоотойгоор олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан байсан. Миний бодлоор хүмүүсийн аминд хүрсэн эл эмх замбараагүй явдлыг зохион байгуулсан, үүнээс ашиг олж байгаа этгээд нь аль хэдийнээ тодорхой болсон. Дэлхийн тогтворгүй байдлаас гол ашиг хүртэгчид нь АНУ-ын одоогийн эрх баригч элитүүд хийгээд тэдний дагуулууд юм” гэжээ.

Харин түүний эл мэдэгдлийг дуулсан АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирбигийн тайлбарласнаар, “Энэ бол Оросын сонгодог риторик. Тэд улс оронд нь ямар нэг зүйл муугаар эргэхэд бусдыг буруутгадаг. Дээрх жагсаалд барууныхан огтоос холбоогүй. Энэ бол ердөө л цэвэр үзэн ядалт, гадуурхал хийгээд айлган сүрдүүлж буй явдал” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36