БНХАУ-ыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрөгч есдүгээр сард 34 хувиар буурчээ
2023, 11 сарын 1. 3:310

Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурах болжээ. Хэдийгээр Хятадын эрх баригчид гадаад ертөнцөд нээлттэй байх бодлого баримталж, хөрөнгө оруулалт татахыг идэвхтэй эрэлхийлж байгаа ч олон улсын хөрөнгө оруулалт бараг л орж ирэхгүй байгаа нь ихээхэн анхаарал татсан асуудал болоод байгаа аж. Хятадын Худалдааны яамны статистик мэдээнд үндэслэн зах зээлийн судалгааны Wind фирмийн 31-ний өдөр мэдээлснээр, энэ оны 9-р сард Хятад дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 72 тэрбум 800 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцлов. Энэ нь сарын үзүүлэлтээрээ 2014 оноос хойших хамгийн том уналт юм.

Хятадын Худалдааны яам гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зөвхөн хуримтлагдсан статистик мэдээнд тулгуурлан мэдээлдэг бөгөөд сар бүр тооцоолж мэдээлдэггүй аж. Нэмж дурдахад тус яам нь өнгөрсөн наймдугаар сараас хойш зөвхөн юаниар илэрхийлэгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зарлаж, ам.доллароор илэрхийлэгдсэн статистик мэдээг дэлгээгүй байна.

Тус улсын эдийн засгийн уналтын улмаас юанийн ханш суларсан хэвээр байгаа тул ам.доллароор бус зөвхөн юаниар илэрхийлэгдсэн хөрөнгө оруулалтыг ил болгож байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч буй явдлыг харьцангуй бага болгож харагдуулах зорилготой хэмээн тайлбарлаж болох юм. Ийнхүү Хятадыг чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт хурдацтай буурч байгаа нь АНУ, БНХАУ-ын геополитикийн зөрчилтэй шууд холбоотой. АНУ-ын зүгээс Хятадаас хараат бус дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг бий болгохоор зорьж байгаа энэ үед гадаадын компаниуд Хятад руу хөрөнгө оруулах нь эрсдэлтэй хэмээн үзэж буй бололтой.

Хятад руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбогдуулан Америкийн судалгааны төв болох Гадаад харилцааны Зөвлөлийн ахлах судлаач Брэд Сеттер хэлэхдээ “Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад дахин хөрөнгө оруулалт хийх нь битгий хэл тус улсаас ашгаа гаргаж авахаар улайрч байна” хэмээн дүгнэсэн юм.

Өдгөө АНУ-ын Төрийн сангийн бондууд нэлээд өндөр хүүтэй болоод байгаа бол Хятадын санхүүгийн эрх баригчид аль болох хүүгийн хэмжээг бага байлгах бодлого баримталж байгаа нь дэлхийн хэмжээний томоохон сангуудыг тус улсаас дүрвэхэд түлхэц болж байна хэмээн шинжээчид мөн үзжээ. Macquarie Securities-ийн Хятад улсыг хариуцсан ахлах эдийн засагч Ларри Ху "Хятад руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь АНУ-ын хүү өндөр байгаатай ихээхэн холбоотой. Хятадаас хөрөнгөө татаж, АНУ-д хөрөнгө оруулалт хийснээр их хэмжээний ашиг олох боломжтой байхад та Хятадад үлдэнэ гэж үү?” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35