АНУ: Өнгөрөгч 10-р сард хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд 113.000 ажлын байр шинээр нэмэгджээ
2023, 11 сарын 3. 4:080

Өнгөрөгч 10-р сард АНУ-д ажил эрхлэлтийн түвшин өмнөх сартай харьцуулахад тун бага тоогоор өсжээ.

Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн Automatic Data Processing судалгааны хүрээлэнгийн орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдээлснээр, АНУ-д хувийн хэвшлийн аж ахуй нэгж, компаниуд дахь ажил эрхлэлтийн тоо өнгөрөгч 10-р сард өмнөх сарынхаас 113 мянгаар нэмэгдсэн болохыг онцлов.

Энэ нь өмнөх сартай (89,000) харьцуулахад өссөн үзүүлэлт хэдий ч Wall Street Journal сонины шинжээчдийн таамаглал буюу 130 мянгаас бага байлаа.

Үйлчилгээний салбар 107 мянгаар өссөн нь 10-р сарын өсөлтийн дийлэнх хувийг эзэлж байгаа бол нарийн мэргэжлийн салбар дотроос боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн их буюу 45 мянгаар өссөн байна.

Өнөөг хүртэл хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийг тэргүүлж байсан зочлох үйлчилгээний салбар өсөлтөө сааруулж, 17 мянгаар нэмэгджээ.

Харин цалин өмнөх онтой харьцуулахад 5.7 хувиар өссөн нь 2021 оны аравдугаар сараас хойших хамгийн бага өсөлт болсон байна.

Automatic Data Processing хүрээлэнгийн ахлах эдийн засагч Нелла Ричардсон хэлэхдээ "Цар тахал дэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл бүхий л салбарт цалинг маш эрчимтэйгээр өсгөх хандлага ажиглагдаж байсан бол энэ үе үүгээр дуусч буй бололтой. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил нэг үеэ бодоход харьцангуй удааширсан ч хэрэглээг дэмжихэд хангалттай хэвээр байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47