Дэлхийн хамгийн баян таван хүний ​​хөрөнгө 2020 оноос хойш хоёр дахин өсжээ
1 сарын 18. 11:260

Дэлхийн хамгийн чинээлэг таван хүнийн хөрөнгө 2020 оноос хойш 869 тэрбум долларт хүрсэн нь инфляцыг тооцсон дүнгээр 114 хувиар өсжээ.

Хэрэв ийм чиг хандлага хэвээр үргэлжилбэл ирэх 10 жилийн дотор дэлхийн анхны их наядтан төрөн гарч магадгүй гэдгийг Oxfam байгууллагын тэгш бус байдлын талаарх шинэ тайланд онцолжээ.

Үүнтэй зэрэгцэн дэлхийн 5 тэрбум хүн инфляц, дайн, уур амьсгалын хямралын улмаас улам бүр ядуурсаар байгаа бөгөөд энэ янзаар үргэлжилбэл ядуурлыг устгахад 230 орчим жил шаардлагатай гэж уг тайланд дурдсан байна. Ядуурал, шударга бус байдлыг арилгах зорилгоор дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг Oxfam байгууллага нь Forbes сэтгүүлээс гаргасан мэдээлэлд тулгуурлан энэхүү тайланг жил бүр гаргадаг бөгөөд хамгийн чинээлэг хүмүүс болон дэлхийн улс орнуудын удирдагчдын хуран цугладаг Давосын жил тутмын чуулга уулзалтын үеэр нийтэлдэг.

Хэдийгээр тэгш бус байдал нэмэгдэж байгаа боловч эерэг нааштай талууд бас бий. Ажилчид ажил хаях, яриа хэлэлцээ хийх замаар цалин хөлс, ажилlах нөхцөл байдлаа сайжруулж байна. Түүнчлэн зарим улсын засгийн газар тэдний талд байж, ажилчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн бодлого явуулж байна гэж АНУ дахь Оксфам байгууллагын эдийн засаг, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхахтай тэмцэх асуудал эрхэлсэн захирал Набил Ахмед ярилаа.

Тэргүүн баячуудын хөрөнгийн тухайд

Сүүлийн жилүүдэд хөрөнгийнх нь хэмжээ хамгийн их нэмэгдсэн хүн бол Tesla, SpaceX зэрэг хэд хэдэн компанийг эзэмшдэг Илон Маск юм. Түүний хөрөнгө инфляцыг тооцсон дүнгээр 2022 оны 11 дүгээр сарын сүүлчээр 245.5 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оны гуравдугаар сарынхаас 737 хувиар өсжээ.

Францын тансаг зэрэглэлийн барааны аварга LVMH компанийн тэргүүн Бернар Арно болон түүний гэр бүлийн хөрөнгө 111 хувиар өсөж, 191.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос 167.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байсан нь 24 хувиар өссөн бол Oracle компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хөрөнгө 145.5 тэрбум доллар болж, 107 хувиар өссөн байна.

Хамгийн чинээлэг таван хүний ​​жагсаалтад орсон Berkshire Hathaway компанийн гүйцэтгэх захирал Уоррен Баффетийн хөрөнгө 48 хувиар өсөж, 119.2 тэрбум долларт хүрчээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35