Газрын тосны үнэ унасантай холбоотойгоор Саудын Арабын төсвийн алдагдал 7 дахин нэмэгджээ
2023, 11 сарын 3. 5:111

Дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгч Саудын Араб улсын төсөв өнгөрөгч гуравдугаар улиралд томоохон алдагдал хүлээжээ. Энэ нь угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы удирдлага дор хэрэгжиж буй “Неом хот” зэрэг томоохон төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа энэ үед газрын тосны үнэ унаж, улмаар татварын орлого буурсантай шууд холбоотой хэмээн дүгнэж болох юм. Үүнтэй холбоотойгоор тус улс санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулахын тулд түүхий газрын тосны олборлолтоо цаашид бууруулж магадгүй гэх таамаг олон улсад үүсээд байгаа билээ.

Саудын Арабын Сангийн яамны зүгээс орон нутгийн цагаар 1-ний өдөр мэдэгдэхдээ, өнгөрөгч гуравдугаар улиралд (7-9-р сар) төсвийн алдагдал 35.8 тэрбум риалд хүрсэн талаар зарлав. Энэ нь өмнөх улиралтай харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт аж.

Татварын орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурсан явдал нь ийнхүү алдагдалд орох гол хүчин зүйл болсон байна. Үүний шалтгаан нь олон улсын зах зээлд газрын тосны үнэ буурсантай шууд холбоотой. Тодруулбал мөн хугацаанд газрын тосны экспорт 147 тэрбум риалд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Өнгөрөгч гуравдугаар улиралд Дубайн газрын тосны дундаж үнэ нэг баррель нь 86.66 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 орчим хувиар буурчээ.

Түүнчлэн Саудын Араб төсвийн алдагдлаа нөхөхийн тулд түүхий газрын тосны үйлдвэрлэлийн хэмжээгээ дахин бууруулна гэх таамаг олон улсад үүсээд байгаа юм. Bloomberg агентлагийн хөгжиж буй зах зээлийн эдийн засагч Зиад Дауд саяхан хэлэхдээ, "Саудын Арабын хувьд төсвийн алдагдлаас зайлсхийхийн тулд газрын тосны үнийг баррель тутамд 100 ам.долларт барих шаардлага тулгарч байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
139.5.216.183
   /
2023, 11 сарын 5. 4:47

Цахилгаан машинаа хямдруул

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47