АНУ: Цэрэг, армийн зориулалттай хагас дамжуулагч үйлдвэрлэхийн тулд Intel-д 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
2023, 11 сарын 8. 3:590

АНУ-ын засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэгч Intel компанид 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж батлан хамгаалах, цэрэг армийн зориулалт бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгааг Wall Street Journal сонин мэдээлжээ.

Хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын засгийн газар “Хагас дамжуулагчийг дэмжих тухай хууль”-д төсөвлөсөн 53 тэрбум ам.долларын тодорхой хэсгийг батлан хамгаалах, цэрэг армийн зориулалт бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэх байгууламж барихад зарцуулахаар төлөвлөж буй талаар онцлов.

Тодруулбал, Аризона дахь Intel компанийн үйлдвэрлэлийн цогцолборт 3-4 тэрбум ам.долларын өртөгтэй цэрэг, армийн зориулалт бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байгаа аж.

АНУ нь энэхүү хөрөнгө оруулалтаар дамжуулан Хятадтай хийж буй худалдааны дайнд хялбар өртөх магадлалтай Тайванийн хагас дамжуулагчаас хараат байдлаа бууруулах зорилго өвөртөлж байна хэмээн Wall Street Journal сонин цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22