Кенийн засгийн газар ойрын 10 жилд 15 тэрбум мод тарихаар зорьсноор тус улсын иргэд мод тарих амралтын өдөртэй болжээ
2023, 11 сарын 13. 19:330

Кенийн засгийн газраас ойрын 10 жилд 15 тэрбум мод тарихаар зорьсноор тус улсын иргэд 100 сая мод тарих даалгавартай бүх нийтийн амралтын өдөртэй болжээ.

Шийдвэрийн хүрээнд Кенийн Хүрээлэн буй орчны сайд Сойпан Туяагийн хэлснээр, энэхүү амралтын өдөр нь Кени улсын иргэн нэг бүрийг энэхүү санаачилгад нэгдэх боломж олгоно гэсэн юм. Тэдний тооцсоноор иргэн нэг бүр дор хаяж 2 суулгац суулгахад тэд нийт 100 сая мод тарих гэнэ.

Тийнхүү засгийн газрын зүгээс нийтийн үржүүлгийн газруудад суулгац байршуулах бөгөөд төлөвлөгөө ёсоор тэд 150 сая орчим суулгац байршуулах юм. Улмаар иргэд дор хаяж 2 суулгац худалдан авч, өөрсдийн эзэмшлийн талбайд тарих ажээ. Харин үнэгүй суулгацыг тэд ой хамгаалах төвүүдэд байршуулах бөгөөд тэдгээр суулгацаас авсан нөхцөлд хүмүүс суулгацыг нийтийн талбайд тарих ёстой гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35