АНУ: Өнгөрөгч 10-р сард орон сууцны борлуулалт сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
2023, 11 сарын 22. 7:340

АНУ-д орон сууцны борлуулалт сүүлийн 13 жилийн хамгийн доод түвшинд хүрч буурсан байна.

Үндэсний риэлторуудын холбооны мэдээлснээр өнгөрсөн сард АНУ-д орон сууцны борлуулалтын тоо 3.79 саяд хүрсэн нь өнгөрсөн 9-р сарынхаас 4.1 хувиар буурсан үзүүлэлт болохыг онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар буурсан нь 2010 оноос хойших хамгийн бага үзүүлэлт аж.

Зээлийн хүү өндөр байгаатай холбоотойгоор орон сууцны үнэ өсөж байгаа нь иргэдийн орон сууц худалдан авах чадварт шууд нөлөөлж, ийнхүү борлуулалт буурах гол шалтгаан болсон хэмээн шинжээчид дүгнэжээ.

АНУ-ын одоогийн суурь хүү жилийн 5.25-5.50 хувь байгаа нь сүүлийн 22 жилийн хамгийн дээд түвшин бөгөөд Америкийн орон сууц худалдан авагчдын дунд хамгийн эрэлттэй зээлийн бүтээгдэхүүн болох 30 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хүү өнгөрсөн сард 8 хувьд хүрсэн билээ.

Улмаар зээлийн хүүгийн дарамтаас болж хуучин байраа зарж, шинээр байр авахаар төлөвлөж байсан иргэд зах зээлээс үл хөдлөх хөрөнгөө олноор татаж эхэлжээ.

Зах зээлд борлуулагдаж буй орон сууцны тоо багассанаас гадна ипотекийн зээлийн хүү өндөр байгаа нь орон сууцны борлуулалтад сөргөөр нөлөөлж байна" гэж Үндэсний риэлторуудын холбооны ахлах эдийн засагч Лоуренс Юн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35