BBC: OpenAI компанийн ТУЗ Сэм Альтманыг зөвлөлд эргүүлэн элсүүлэх талаар түүнтэй зөвшилцөж байна
2023, 11 сарын 22. 11:530

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хиймэл оюун ухаан бүхий ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн ТУЗ тус компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сэм Альтманыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн билээ.

Улмаар ноён Альтман Microsoft компанид ажиллах санал хүлээн авсан бол OpenAI компанийн ажилтнууд ТУЗ-өө огцрохыг шаардаж, ажлаа хүлээлгэн өгөхөөр сүрдүүлж, нөгөө талд тус компанийн хөрөнгө оруулагчид ч ноён Альтманыг албан тушаалд нь эргүүлэн томилохгүй болбоос тэднийг шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм.

Тэгвэл мягмар гарагт BBC сувгаас мэдээлснээр OpenAI компанийн удирдлагууд Сэм Альтманыг албан тушаалд нь эргүүлэн томилох боломжийг судалж байна гэжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өдгөө эл асуудал зөвшилцөл, хэлэлцээрийн шатандаа явж байгаа бөгөөд ноён Альтманыг төлөөлж Сэм Альтман өөрөө хэлэлцээр хийж байгаа бол OpenAI компанийг төлөөлж, тус компанийн ТУЗ-ийн дор хаяж нэг гишүүн хэлэлцээр хийж байгаа гэнэ.

Одоогоор хэлэлцээрийн үр дүн тодорхойгүй байгаа ч бидний зүгээс үйл явдлын хүрээнд цаг алдалгүй мэдээлэх болно.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08