Израиль: Үндэстэн дамнасан компаниуд үйл ажиллагаагаа зогсоосоор байна
2023, 10 сарын 12. 2:520

Израиль, Палестины хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөний улмаас Израильд үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан cалбар салбарын компаниуд үйл ажиллагаагаа зогсоож эхэлжээ.

Bloomberg News агентлагийн мэдээлснээр, Ази, Европ, АНУ-ын агаарын тээврийн компаниуд Израилийн томоохон хот болох Тель-Авив руу хийх шууд нислэгээ ээлж дараалан зогсоож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл одоо тээвэр зууч болон аялал жуулчлалын салбарын компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрсэн байна.

Тухайлбал Royal Caribbean зэрэг аялалын компаниуд тус бүс нутагт хийх олон аялалын хуваариа өөрчилж байгаа бол тээвэр зуучийн FedEx компани Израиль дахь хүргэлтийн үйлчилгээгээ мөн түр зогсоожээ.

Түүнчлэн Израилийн засгийн газрын зүгээс АНУ-ын эрчим хүчний томоохон компани болох Chevron-д хойд эрэг дэх Тамарын хийн ордыг хаахыг үүрэгдсэн байна.

Израиль бол дэлхийн технологийн салбарын томоохон төв учраас энэ дайн Израильд үйл ажиллагаа явуулж буй технологийн компаниудад хохирол учруулж болзошгүй гэсэн болгоомжлол мөн үүсээд байгаа юм.

Израиль улс 300,000 цэргийн насны залуусыг дайчлахаар шийдсэн ч тэдний ихэнх нь АНУ дахь технологийн салбарын компаниудад ажиллаж байгаа нь цэрэг армид хүн хүчний орон зай дутагдах магадлалыг нэмэгдүүлж байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35