2014 онд үйл ажиллагаагаа зогсоосон Берлин-Парис чиглэлийн шөнийн галт тэрэг 9 жилийн дараа дахин явж эхэлжээ
2023, 12 сарын 12. 10:330

Францын Парис болон Германы Берлин хотыг холбосон шөнийн галт тэрэг 9 жилийн дараа анх удаагаа орон нутгийн цагаар 11-ний өдрөөс дахин үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Галт тэрэг Берлинээс даваа, лхагва, баасан гаригт, Парисаас мягмар, пүрэв, бямба гарагт өдөрт нэг удаа явах гэнэ. Ирэх жилийн 10-р сараас эхлэн хоёр хотоос өдөр бүр явахаар төлөвлөжээ.

Эхний галт тэрэг Берлин хотоос 20:26 цагт хөдөлж, 14 цагийн дараа буюу 10:24 цагт Парис хотод хүрсэн байна. Урьдчилан захиалга өгсөн тохиолдолд тус галт тэрэгний суугаа хэсгийг 29.90 еврогоор, ортой хэсгийг 92.90 еврогоор авах боломжтой.

Энэ чиглэлийг Германы төрийн өмчит Deutsche Bahn, Францын SNCF төмөр замын компаниуд тус тус хариуцаж байгаа бол хөдлөх бүрэлдэхүүнийг Төв Европын улс хоорондын Nightjet шөнийн галт тэрэгний оператор Австрийн төмөр зам компани гүйцэтгэж буй аж.

Тухайн үед Европт хямд өртөгтэй агаарын тээврийн компаниуд бий болсноос гадна өндөр хурдны галт тэрэгнүүд явах болсноор шөнийн галт тэрэгний олон чиглэл хаагдаж байжээ. Гэсэн хэдий ч галт тэрэг нь онгоц болон автомашинтай харьцуулаххд хамаагүй бага нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулдаг тул байгаль орчинд ээлтэй гэх шалтгаанаар шөнийн галт тэрэг нь ийнхүү дахин олны анхаарлын төвд орж буй бололтой.

2020 онд Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ 2030 он гэхэд шөнийн галт тэрэгний 10 шинэ чиглэл нээх зорилт тавьж буйгаа дурдсан билээ. Энэ зорилтынхоо хүрээнд Францын засгийн газар хуучин чиглэлүүдийг өөрчлөн зохион байгуулах, зорчигч тээврийн галт тэргийг шинэчлэхэд зориулж 100 орчим сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Түүнчлэн Парис-Ницца, Парис-Лурдес зэрэг дотоодын чиглэлүүд болон Парис, Австрийн Вена хотыг холбосон шөнийн галт тэрэг өдгөө үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Зөвхөн энэ зун Францад нийт 215 мянган хүн шөнийн галт тэргээр зорчсон гэсэн тооцоо гарсан ба энэ нь өнгөрсөн зуныхаас 15 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэвч France Press агентлагийн мэдээлж буйгаар шөнийн галт тэрэг нь оператор компаниудын хувьд ашиггүй бизнес хэвээр байгааг онцлон тэмдэглэв. Энэ шалтгааны улмаас Францад шөнийн галт тэрэгний хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагааг улсаас татаас өгч дэмждэг бөгөөд Парис-Берлин чиглэлд жил бүр 10 сая еврогийн татаас олгохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35