НАТО-гийн гишүүн орнууд “Patriot” цогцолборын пуужинг худалдаж авна
1 сарын 4. 14:140

Герман, Нидерланд, Румын, Испани гэсэн НАТО-гийн гишүүн дөрвөн улсад “Patriot” цогцолборын "газар-агаар" ангиллын 1000 хүртэлх тооны пуужинг /GEM-T/ худалдан авах гэрээ байгуулахад тус эвслийн зэвсэг худалдан авалтын агентлагаас (NSPA) дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Энэ тухай НАТО-гийн хэвлэлийн албанаас өчигдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Пуужингуудыг үйлдвэрлэх, нийлүүлэх гэрээг Raytheon, MBDA компаниудын хамтарсан үйлдвэр болох COMLOG компанитай байгуулсан байна. Түүнчлэн GEM-T пуужингийн Европ дахь үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр болсныг мэдэгдэлд дурджээ.

Агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” системд зориулж пуужин худалдаж авах нь "Украинд явуулж буй Оросын дайны үеэр гишүүн орнууд агаарын довтолгооноос хамгаалах хүчээ бэхжүүлэхэд" зайлшгүй шаардлагатай гэж олон нийтийн X сүлжээнд нийтэлсэн НАТО-гийн мэдэгдэлд онцолсон байна.

Зэвсгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь Украины болоод манай гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангах гол хүчин зүйл юм” гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.

Гэрээний үнийн дүн 5.5 орчим тэрбум доллар болж магадгүй байна.

Америкийн зенитийн пуужингийн “Patriot” цогцолбор нь АНУ болон бусад хэд хэдэн орны армийн зэвсэглэлд байдаг. 2022 оны хавар Украинд эхэлсэн дайны дараа хэд хэдэн “Patriot” цогцолборыг Украины Зэвсэгт хүчинд нийлүүлжээ. Уг цогцолборыг ашиглан Киев, Одесса зэрэг хотуудыг пуужингийн довтолгооноос хамгаалж байгаа аж.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47