Газар хөдөлснөөс хойш 72 цагийн дараа өндөр настай эмэгтэйг аварчээ
1 сарын 5. 16:240

Японы аврагчид төв нутгийн Ишикава мужид болсон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан байшингийн доороос 80 гаруй насны эмэгтэйг аварчээ.

Аврагчдын мэдээлснээр, эмэгтэйн ухаан санаа хэвийн, хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэжээ. Тэд эмэгтэйг байшин дотор гацсан байсныг пүрэв гаргийн үдээс хойш олж тогтоогоод 16:28 цагийн орчимд аварсан байна. Энэ нь даваа гаргийн үдээс хойш Ното хойгт хүчтэй газар хөдөлснөөс 72 гаруй цагийн дараа гэсэн үг юм. Байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн амьд үлдэх магадлал 3 хоногийн дараачаас илт буурдаг. Хоёр давхар байшингийн нэг давхар нурсан байсан ба амьд үлдсэн эмэгтэй тэнд гацсан байжээ.

Японы Аврагчид, цагдаа нар, түүнчлэн Өөрийгөө хамгаалах хүчний цэргүүд гамшгийн бүсэд амьд үлдсэн хүмүүсийг олох итгэл найдвараа алдахгүйгээр эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Одоогоор 80 орчим хүн сураггүй хэвээр байна.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35