Хаант засаглалыг эсэргүүцэгчид III Чарльзын дүүг шалгахыг шаарджээ
1 сарын 5. 17:000

Их Британи дахь хаант засаглалын тогтолцоог эсэргүүцэгчдийн хамгийн том холбоо болох “Republic”-ийн гишүүд хаан III Чарльзын дүү, хунтайж Эндрюг шалгахыг шаардан Лондон хотын цагдаагийн газарт ханджээ.

The Times сонинд мэдээлснээр, тус холбооныхон Америкийн санхүүч Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой баримтуудыг шүүхээс нийтэлсний дараа цагдаагийн газарт ханджээ. Баримтуудад хунтайж Эндрюгийн нэр 70 удаа дурдагдсан байна.

Өнөөдрийг хүртэл ил болгосон баримтуудын дотор 10 жилийн өмнө Виржиниа Жуфре гэдэг америк бүсгүй нэрээ нууцлан хунтайжийн эсрэг өгсөн мэдүүлэг байгаа бөгөөд уг мэдүүлэгт өндөр албан тушаалын зочдод зориулж Эпштейний зохион байгуулсан секс үдэшлэгт оролцсон өөр нэг гэрчийн мэдүүлгийг хавсаргажээ. Хожим нь америк бүсгүй ярихдаа, тухайн үед өөрийг нь 17 настай байхад бэлгийн харьцаанд орохыг албадсан хэд хэдэн эрчүүдийн дунд Эндрю байсан гэдгийг олон нийтэд ил болгожээ.

Хунтайж Эндрю олон жилийн турш эдгээр баримтыг үгүйсгэж байсан боловч Жуфре түүний эсрэг АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа маргааныг шүүхээс гадуур шийдвэрлэхээс өөр аргагүйд хүрч, хохирогч эмэгтэйд нөхөн төлбөр өгсөн бөгөөд уг төлбөрийн хэмжээ 12 сая фунт стерлингээс (15 орчим сая доллар) давсан гэж хэвлэлүүдэд бичиж байв.

Жуфрегийн мэдүүлэгт дурдагдсан ихэнх үйл явдал Их Британийн хилийн чанадад болсон тул Лондон хотын цагдаагийн газар хоёр ч удаа буюу 2015, 2021 онуудад Хатан хаан II Елизабетийн дунд хүүг мөрдөн шалгахаас татгалзаж байжээ. Гэтэл Жуфрегийн хэлснээр, хунтайжтай таарсан үдэшлэгүүдийн нэг нь 2001 онд Лондонд болсон бөгөөд охиныг Эпштейний хувийн онгоцоор Их Британид авчирсан байна. "Хааны гэр бүлийн гишүүд хуулиас дээгүүр байх ёсгүй" тул энэ баримтыг шалгах ёстой гэж "Republic" -ийн гишүүд шаардаж байгаа аж. Харин Лондоны цагдаагийн газар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

The Times сонинд бичсэнээр, Эпштейний хэргийн баримтуудыг нийтэлсэнтэй холбогдуулан Америкийн хууль сахиулах байгууллагууд хунтайжийг гэрчээр байцааж магадгүй боловч тэрбээр АНУ-д очихоос татгалзсанаар байцаагдахгүй байх боломжтой ажээ.


Эх сурвалж: The Times /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01