Ж.Байден Конгрессын удирдлагуудтай уулзана
2 сарын 26. 12:250

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын удирдлагуудтай Цагаан ордонд мягмар гарагт уулзаж, Украин, Израилд яаралтай тусламж үзүүлэх тухай багц хуулийг батлах, мөн ирэх сард засгийн газрын үйл ажиллагаа түр зогсохоос зайлсхийх талаар хууль тогтоогчдод шахалт үзүүлнэ гэж Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ.

Тодруулбал, Төлөөлөгчдийн танхимын дарга, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон, Сенатын танхимын олонхын бүлгийн дарга, Ардчилсан намын гишүүн Чак Шумер, Төлөөлөгчдийн танхимын цөөнхийн бүлгийн дарга, Ардчилсан намын гишүүн Хакеем Жеффрис, Сенат дахь цөөнхийн бүлгийн дарга Бүгд найрамдах намын гишүүн Митч МакКоннеллтай уулзах ажээ.

Уулзалтын үеэр ерөнхийлөгч хоёр намын дэмжлэгтэйгээр тусламжийн багцыг яаралтай батлах тухай, мөн холбооны засгийн газрын үйл ажиллагааг есдүгээр сарын эцэс хүртэл явуулах хууль тогтоомжийн талаар хэлэлцэнэ гэж Цагаан ордны нэрээ нууцалсан төлөөлөгч олон нийтэд хараахан зарлаагүй байгаа уулзалтын талаар мэдээлжээ.

Бүгд найрамдах намынхан олонхыг бүрдүүлж буй Төлөөлөгчдийн танхим нь Украин, Израил болон Энэтхэг-Номхон далайн орнуудад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэх 95 тэрбум долларын үндэсний аюулгүй байдлын багцыг батлах шахалттай тулгараад байгаа юм. Уг хуулийг энэ сарын эхээр Сенат 70-29 саналаар дэмжсэн боловч М.Жонсон тусламжийн хуулийн төслийн талаар санал хураалт явуулахыг эсэргүүцсээр байна.

Үндэсний аюулгүй байдлын багцаас гадна Засгийн газрын эхний санхүүжилтийн хугацаа баасан гарагт дуусна. Улмаар Пентагон, Дотоодын аюулгүй байдлын яам, Төрийн департамент зэрэг засгийн газрын агентлагуудын санхүүжилт ирэх гуравдугаар сарын 8-нд дуусах ажээ. Ч.Шумер ням гарагт хамтран зүтгэгчдэдээ илгээсэн захидалдаа санхүүжилт нь энэ долоо хоногт дуусах агентлагуудын үйл ажиллагааг түр зогсохоос зайлсхийх тохиролцоонд хараахан хүрээгүй байна гэжээ. “Бид гишүүдэд эх бичвэртэй танилцахад хангалттай хугацаа өгөх хууль тогтоомжийг энэ амралтын өдрүүдэд бэлэн болгоно гэж найдаж байсан боловч Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдахчуудад шийдвэр гаргахад илүү их цаг хугацаа хэрэгтэй байгаа нь тодорхой байна” гэж Ч.Шумер бичээд, засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн тулд санхүүжилтийг батлахыг М.Жонсонд уриалжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35