“Алтан бөмбөрцөг” наадмын ШИЛДГҮҮД
1 сарын 8. 15:350

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 81 дэх удаагийн шагнал гардуулах ёслол амжилттай болж, “Barbenheimer”-ын хувьд гайхалтай үдэш байлаа.

Тодруулбал, Манхэттэн төслийн удирдагч Ж.Роберт Оппенхаймерын талаар өгүүлэх гурван цагийн намтар бүтээл болох “Oppenheimer” Шилдэг найруулагч (Кристофер Нолан), Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин (Киллиан Мерфи) зэрэг олон гол шагналыг хүртэв. Тус киноны хөгжмийн зохиолч Людвиг Йоранссон мөн Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим төрөлд шалгарчээ.

“Oppenheimer” нь Барби хүүхэлдэйнээс сэдэвлэн Грета Гервигийн найруулан бүтээсэн “Barbie”-гийн адил энэ үдшийн онцлох бүтээлүүдийн тоонд багтаж байсан юм. “Barbie” нь тус наадмын хамгийн олон шагналд нэр дэвшсэн боловч эцэст нь кино урлагийн амжилтыг урамшуулсан анхны шагналыг оруулаад хоёр шагналыг л авлаа. “Barbie”, “Oppenheimer” кинонуудыг дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ гарах үеэр кино сонирхогчид аль алийг нь шимтэн үзэж байсантай холбоотойгоор “Barbenheimer” гэсэн нэр томъёо бий болсон билээ.

Харин телевизийн салбарын хувьд “Succession”, “The Bear”, “Beef” зэрэг цувралууд давамгайллаа. “Succession” цувралын хувьд дөрвөн шагнал хүртсэнээр хамгийн олон шагнал хүртсэн телевизийн шоу болов. Тодруулбал, Шилдэг драм цуврал төрөлд шалгарч, Киран Калкин, Сара Снук, Мэттью Макфадиен гэсэн гурван жүжигчин мөн шагнал хүртлээ.

Кино урлаг

Шилдэг мюзикл/инээдмийн кино: “Poor Things”

Шилдэг драм кино: “Oppenheimer

Шилдэг гадаад хэлээрх кино: “Anatomy of a Fall”

Шилдэг кино зохиол: “Anatomy of a Fall”

Шилдэг киноны дуу: “What Was I Made For?”-Билли Айлиш, Финнеас, “Barbie”

Шилдэг эрэгтэй туслах дүр: Роберт Дауни, “Oppenheimer”

Шилдэг эмэгтэй туслах дүр: Да'Вайн Жой Рэндольф, “The Holdovers”

Шилдэг хүүхэлдэйн кино: “The Boy and the Heron”

Мюзикл/инээдмийн киноны шилдэг эрэгтэй дүр: Пол Жаматти, “The Holdovers”

Мюзикл/инээдмийн киноны шилдэг эмэгтэй дүр: Эмма Стоун, “Poor Things”

Драм киноны шилдэг эрэгтэй дүр: Киллиан Мерфи, “Oppenheimer”

Драм киноны шилдэг эмэгтэй дүр: Лили Гладстон, “Killers of the Flower Moon”

Шилдэг найруулагч: Кристофер Нолан, “Oppenheimer”

Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим: Людвиг Йоранссон, “Oppenheimer”

Кино урлаг, бокс-оффисын шилдэг амжилт: “Barbie”

Телевизийн салбар

Мюзикл/инээдмийн цувралын шилдэг эрэгтэй дүр: Жереми Аллен Уайт, “The Bear”

Мюзикл/инээдмийн цувралын шилдэг эмэгтэй дүр: Айо Эдебири, “The Bear”

Драм цувралын шилдэг эрэгтэй дүр: Киран Калкин, “Succession”

Драм цувралын шилдэг эмэгтэй дүр: Сара Снук, “Succession”

Шилдэг драм цуврал: “Succession”

Шилдэг мюзикл/инээдмийн цуврал: “The Bear”

Шилдэг эрэгтэй туслах дүр: Мэттью Макфадьен, “Succession”

Шилдэг эмэгтэй туслах дүр: Элизабет Дебики, “The Crown”


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41