Дуучин Тэйлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолтын киног стрийминг үйлчилгээгээр хүлээн авч үзэх боломжтой болно
2023, 11 сарын 28. 12:360

Өнгөрөгч аравдугаар сард дуучин Тэйлор Свифтийн “Eras Tour” аялан тоглолтын бүрэн хэмжээний кино бүхий бичлэг олон улсын кино театруудад нээлтээ хийсэн билээ. Улмаар кино театруудад нээлтээ хийхэд тоглолтын бичлэгийг 3 цаг 15 минутаас хураангуйлж, 2 цаг 45 минутад багтаагаад байсан юм.

Тэгвэл даваа гарагт дуучин Тэйлор Свифтийн өөрийн Инстаграм хуудаснаа мэдэгдсэнээр түүний шүтэн бишрэгчид уг киног стрийминг үйлчилгээгээр дамжуулан хүлээн авах боломжтой болно гэжээ. Улмаар тэр өөрийн төрсөн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын арвангуравны өдрөөс тус киног стрийминг талбарт нээх юм. Тийнхүү шүтэн бишрэгчид хайртай дуучныхаа тоглолтын бүтэн бичлэгийг гэртээ хүлээн авах боломжтой болох ажээ.

Мөн уг киноны кино театруудад цацагдсан хувилбараас ялгарах онцлог нь түүний “Wildest Dream”, “The Archer”, “Long Live” гэх дуунуудыг дуулж буй бүтэн бичлэг стрийминг хувилбарт багтсан байх гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35