Madame Web киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон дахин ийм кинонд тоглохгүй гэдгээ хэлжээ
3 сарын 6. 18:190

Өнгөрөгч сард нээлтээ хийсэн Madame Web киноны гол дүрийн жүжигчин Дакота Жонсон саяхан Bustle дижитал сэтгүүлд ярилцлага өгчээ. Ярилцлагын хүрээнд тэр Madame Web кино болоод тус кинонд ирсэн сөрөг санал сэтгэгдэл, шүүмжийг хэрхэн хүлээн авч буй тухайгаа өгүүлсэн байна.

Түүний хэлснээр, “Би өмнө нь хэзээ ч үүнтэй ижил төрлийн кинонд тоглож байгаагүй. Гэхдээ би ахин ийм кинонд хэзээ ч тоглохгүй. Учир нь энэ миний байх ёстой газар биш шиг байсан. Үүнийг би сая л мэдлээ. Заримдаа энэ салбарт, гарын үсэг зурахад нэг зүйл яригдаж, яг гүйцэтгэх болоход тэс өөр зүйл болчихсон байх нь бий. Мэдээж анх байснаасаа тэс хөндлөн болчихсон зүйлийн нэг хэсэг байна гэдэг тийм ч таатай биш хэдий ч би үүнийг огтоос ойлгоогүй гэж хэлж чадахгүй.

Кино бүтээнэ гэдэг хэцүү. Үүн шиг том киноны хүрээнд бол зөвлөлөөс шийдвэр гаргана. Зөвлөл оролцоод ирэхээр л урлаг урлаг байхаа больчихдог. Киног кино бүтээгчид, жүжигчдийн баг хамт олон нийлж байж бүтээдэг. Ердөө л нэг тоо, алгоритм дээр үндэслэн кино бүтээж болохгүй” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
4
0
0
1
3
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35