Холливудын хамгийн халуухан хосуудын нэгт зүй ёсоор тооцогдож ирсэн Лиза Бонет, Жэйсон Момоа нар салаад 2 жил өнгөрч буй билээ. Гэхдээ хос хоёрын зүгээс гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй өдийг хүрээд байсан юм.
Тэгвэл даваа гарагт жүжигчин Лиза Бонет өөрийн хууль ёсны нөхөр Жэйсон Момоагаас гэрлэлтээ цуцлуулахад шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэн шүүхэд өргөн барьжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бүсгүйн зүгээс салах өргөдөлдөө дурдсанаар хос хоёр нь “эвлэршгүй ялгаатай байдлаас” үүдэн энэ шийдвэрт хүрч буй гэсэн байна. Мөн баримт бичигт тусгаснаар Лиза Бонет, Жэйсон Момоа нар эд хөрөнгөө хэрхэн хуваахаа ч ярьж тохирсон бөгөөд гэрлэлт цуцлагдсан хойно хос хоёрын хэн нь ч санхүүгийн тусламж дэмжлэг нэгнээсээ авахгүй байхаар тогтжээ.
Түүнчлэн Лиза Бонет, Жэйсон Момоа нар хүү, охин хоёрынхоо асран хамгаалагчийн үүргийг хамтран биелүүлэх гэнэ.
12 насны зөрүүтэй тэдний хувьд анх 2005 онд танилцаж байсан ч 2017 оныг хүртэл гэрлэлтээ батлуулаагүй байсан юм.
Эх сурвалж: Fox News