Боинг компанийн нэгж хувьцааны үнэлгээ 8 хувиар буурчээ
1 сарын 8. 20:140

Холбооны Нисэхийн Удирдлагын газраас түр хугацаанд Боинг 737 Макс 9 агаарын тээврийн зорчих эрхийг хязгаарласнаар даваа гарагт Боинг компанийн нэгж хувьцааны үнэлгээ буурчээ.

CNBC сувгаас мэдээлснээр тус компанийн нэгж хувьцааны үнэлгээ 8 хувиар буурсан байна.

Холбооны Нисэхийн Удирдлагын газраас тийн шийдэх болсон шалтгааныг тодруулбаас өнгөрөгч баасан гарагт Альяска Эйрлайнс авиакомпанийн агаарын хөлгийн хаалга нислэгийн үеэр салсантай холбоотой юм. Улмаар Холбооны Нисэхийн Удирдлагын газраас тус агаарын хөлөгтэй ижил загварын бүх агаарын хөлгийн агаарын орон зайд зорчих эрхийг түр түдгэлзүүлсэн бөгөөд зөвшөөрлийг эргүүлэн олгох хүртэл шалгалт хийх шаардлагатай байгааг мэдэгджээ.

Өдгөө АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлөөс үйл явдлын хүрээнд зохих ёсны шалгалтыг хийж байгаа юм.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07
Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ
02024-5-7 13:46
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна
02024-5-7 12:09
Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ
02024-5-7 12:05
OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ
02024-5-7 8:56
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13