Дэлхий даяар цахилгаан машины борлуулалт 31 хувиар өсжээ
1 сарын 11. 12:100

Бүрэн цахилгаан хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүрт автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд 2023 онд 31 хувиар өссөн тухай зах зээлийн судалгааны Rho Motion компани мэдээлэв. Гэхдээ энэ бол 2022 онд 60 хувиар өссөнтэй харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлт юм.

Өсөлтийн хурд саарч байна, гэхдээ энэ нь хурдацтай тэлж буй зах зээлийн хувьд байж болох зүйл. Жил бүр хоёр дахин өснө гэдэг бол хүндрэлтэй” гэж Rho Motion фирмийн мэргэжилтэн Чарльз Лестер ярилаа.

Өнгөрсөн онд цахилгаан автомашины борлуулалт Rho Motion-ы шинжээчдийн таамаглаж байсантай /30%/ ерөнхийдөө дүйцсэнийг тэрбээр дурдав. Харин 2024 онд борлуулалт 25-30 хувиар өсөх ажээ.

Тус компанийн мэдээлэлд дурдсанаар, 12 дугаар сард борлуулалт сарын дээд үзүүлэлт болох 1.5 саяд хүрчээ. 2023 онд дэлхий даяар зарагдсан 13.6 сая цахилгаан автомашины 9.5 сая нь бүрэн цахилгаан буюу цэнэг хураагуураар ажилладаг цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол үлдсэн хувийг нь хос хөдөлгүүрт автомашин эзэлж байна.

Цахилгаан автомашины борлуулалт сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн боловч жолооч нар ойрын 2-3 жилийн хугацаанд худалдаанд гарах илүү сайн, овор багатай, хямд загваруудыг хүлээж байгаа тул Европ болон бусад орнууда борлуулалт саарч магадгүй гэж автомашин үйлдвэрлэгчид таамаглаж байна.

Өнгөрсөн онд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашины борлуулалт АНУ, Канадад 50 хувиар, Европт 27 хувиар, Хятадад 15 хувиар өсжээ. Мөн Германд цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд олгодог татаасыг цуцалсан нь 2024 онд Европ дахь борлуулалтад нөлөөлж магадгүй гэж Ч.Лестер үзэж байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49