Япон, АНУ-ын дээд хэмжээний уулзалт дөрөвдүгээр сард болно
1 сарын 18. 12:340

Япон, АНУ-ын талууд Ерөнхий сайд Кишида Фүмио, Ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалтыг ирэх дөрөвдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэлд ойр эх сурвалжууд өнөөдөр мэдээлжээ.

Хоёр улсын Засгийн газар К.Фүмиогийн төрийн өндөр дээд хэмжээний зочны хувиар хийх айлчлалыг гуравдугаар сарын эхээр товлон бэлтгэж байсан боловч улс орны нөхцөл байдлын талаар Ж.Байдены Конгресст илтгэл тавих өдрийг гуравдугаар сарын 7-нд товлосон тул хойшлуулсан байна. Ж.Байден К.Фүмиог АНУ-д айлчлахыг 11 дүгээр сард урьсан юм.

Дээд хэмжээний уулзалтын үеэр К.Фүмио батлан хамгаалах салбар, эдийн засгийн аюулгүй байдал, сансар огторгуй, кибер аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалах төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлжээ. Тэрбээр мөн АНУ-ын Конгресст үг хэлж магадгүй байна.

Айлчлалынхаа үеэр К.Фүмио Вашингтоноос гадна АНУ-ын бусад хотод очиж магадгүй байгааг эх сурвалжууд нэмж хэллээ. К.Фүмио нь 2015 онд Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Ерөнхий сайд асан Абэ Шинзо АНУ-д төрийн айлчилснаас хойш ийм айлчлал хийсэн Японы анхны удирдагч болох юм.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41