“Galaxy S24”-ийн урьдчилсан захиалгын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ
1 сарын 26. 17:280

Samsung Electronics компанийн шинэ бүтээгдэхүүн болох “Galaxy S24” ухаалаг гар утас Өмнөд Солонгост урьдчилсан захиалгаар 1.2 сая гаруй ширхэг зарагджээ.

Урьдчилсан захиалга нэгдүгээр сарын 16-нд эхэлсэн бөгөөд нэгдүгээр сарын 19-25-ны хооронд 1.21 сая ширхэг зарагдаад байгаа нь өмнөх загварын тогтоосон дээд үзүүлэлтээс /1.09 сая/ давсан гэж тус компани мэдээлэв. Түүнээс хамгийн үнэтэй “S24 Ultra” загварын урьдчилсан захиалга нийт захиалгын 60 хувийг эзэлж байгаа бол “Galaxy S24 Plus” 21 хувь, “Galaxy S24” 19 хувийг тус тус эзэлжээ.

Samsung Electronics нь Galaxy цувралын ухаалаг гар утасны хамгийн сүүлийн үеийн загварууддаа хиймэл оюун ухааны системийг суулгажээ. Тухайлбал, утсаар ярих үед шууд орчуулах функцтэйгээс гадна камерын үзүүлэлтүүдийг сайжруулжээ.

Шинэ “Galaxy S24” гар утсыг нэгдүгээр сарын 31-нээс эхлэн дэлхий даяар албан ёсоор борлуулж эхэлнэ.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35