Илон Маск X платформд спортын бооцооны функцийг нэмэхээр шийджээ
1 сарын 31. 3:410

Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн эзэмшлийн нийгмийн сүлжээний X (хуучнаар Twitter) платформ дээр спортын бооцоо тавьж болох функцыг нэмэлтээр суулгахаар төлөвлөж байгаа тухай АНУ-ын эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл болох Fortune мэдээлэв.

X нь спортын бооцоо тавих шинэ үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд цахим мөрийтэй тоглоомын BetMGM платформтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. BetMGM нь АНУ-ын Лас Вегас хотод төвтэй MGM Resorts International компанийн эзэмшдэг нэр хүнд бүхий цахимаар спортын бооцооны үйлчилгээ эрхлэгч охин компани нь юм.

Хамтран ажиллах гэрээнд тусгагдсан нарийн зүйл заалтын талаар тодорхой мэдээлэл одоохондоо байхгүй ч BetMGM-ээс өгсөн спортын статистик мэдээллийг функцдээ багтаах болсон хэмээн Fortune онцолжээ.

Тэрчлэн X платформоос шууд бооцоо тавих боломжгүй ч, спортын статистик мэдээллээр дамжуулан бооцоо тавих холбоосыг хавсаргана хэмээн тайлбарласан байна.

X болон BetMGM-ийн энэхүү хамтрал нь Америкийн Үндэсний Хөлбөмбөгийн Лигийн (NFL) финал Super Bowl болохоос хоёр долоо хоногийн өмнө гарч байгаа нь ихээхэн анхаарал татаж буй талаар Business Insider агентлаг мөн мэдээлэв. Энэ удаагийн Super Bowl-д 50 сая гаруй буюу АНУ-ын түүхэн дэх хамгийн олон хүн бооцоо тавих төлөвтэй байгаа юм.

2022 оны 10-р сард Twitter-ийг өөрийн болгосныхоо дараахан Маск тус компанийн нэрийг өөрчилж, X болгосон ба бүхий л төрлийн функцийг багтаасан платформ болгохоор төлөвлөж байгаагаа дурдаж байсан билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47