Coach брэндийн толгой компани Michael Kors болон Versace зэрэг брэндийг өөртөө нэгтгэхээр болжээ
2023, 8 сарын 11. 9:510

Америкийн хувцас загварын салбарын Coach брэндийн толгой компани болох Tapestry нь Michael Kors, Versace зэрэг компаниудыг эзэмшдэг Capri Holdings-ийг 8.5 тэрбум ам.доллароор худалдаж авахаар шийдсэн болохыг Wall Street Journal сонин 10-ны өдөр мэдээлэв. Энэ нь дэлхийн загварын салбарт сүүлийн жилүүдэд хийгдсэн хамгийн том нэгдэл, худалдан авалт болох юм.

Tapestry нь Capri Holdings-ийн хувьцааг нэг ширхэгийг нь 57 ам.доллароор тооцож бэлнээр худалдаж авах саналыг тавьжээ. Энэ нь Capri Holdings компанийн өмнөх өдрийн хаалтын ханшаас (34.61 ам. доллар) 65 орчим хувиар өндөр байгаа нь анхаарал татаж байна.

Capri Holdings компани нь үүсгэн байгуулагчийнхаа нэрээр нэрлэгдсэн Michael Kors, мөн Versace, Jimmy Choo зэрэг брэндүүдийг эзэмшдэг билээ. Харьцангуй хямд өртөг бүхий лайныг гаргах зэргээр олон нийтийн таашаалд нийцсэн стратегийг хэрэгжүүлснээр тун амжилттай өсөж хөгжиж байсан тус компанийн үнэлгээ 2014 онд 20 тэрбум ам.долларыг давж, дээд цэгтээ хүрч байв.

Гэвч үүний дараахан тус компанийн хамгийн гол брэнд болох Michael Kors компанийн үйл ажиллагаанаас гадна өөртөө нэгтгээд удаагүй Jimmy Choo, Versace зэрэг брэндүүдийн гүйцэтгэл удааширснаас болж тус компани огцом уналтад орсон байна. Capri Holdings компанийн хувьцаа энэ онд л гэхэд 40 орчим хувиар унасан бөгөөд одоогийн зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 4 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа юм.

Харин Tapestry компанийн хувьд Kate Spade, Stuart Weitzman зэрэг олноо танигдсан брэндүүдийг эзэмшдэг билээ. Жилийн борлуулалт нь 12 тэрбум ам.доллароос давахын зэрэгцээ зах зээлийн үнэлгээ нь ойролцоогоор 10 тэрбум ам.долларт хүрч байгаа амжилттай компани юм.

Хувцас загварын зах зээлийн акулууд болох Louis Vuitton Moët Hennessy (LVMH) болон Gucci-ийн толгой компани болох Kering зэрэг Европын тансаг зэрэглэлийн групп компаниудтай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ийнхүү цар хүрээгээ тэлж байгаа Tapestry компани нь энэ удаагийн нэгдэлийнхээ ачаар салбартаа илүү өндрөөр үнэлэгдэх боломжтой болж байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Тус компанийн зүгээс хэлэхдээ, "Capri Holdings-ийг худалдаж авсны дараа бид жилд 12 тэрбум гаруй ам.долларын борлуулалт хийж, гурван жилийн дотор зардлаа 200 орчим сая доллароор бууруулах тооцоог гаргасан” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35