Биткоины ханш 61,000 ам.долларыг давлаа
2 сарын 29. 10:250

Пүрэв гарагт олон улсын криптовалютын зах зээлд биткоины ханш дахин өсөж, нэгж биткоины үнэлгээ сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд анх удаагаа 61,000 ам.долларыг давжээ. Тэгвэл пүрэв гарагийн 10:15 минутын байдлаар нэгж биткоины үнэлгээ 61,206.35 ам.доллар байна.

Биткоины ханшийн хувьд хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард 61,000 ам.долларын үнэлгээтэй байсан ч түүнээс хойш тасралтгүй унасан юм. Харин пүрэв гарагт тус валютын үнэлгээ хамгийн ихдээ 63,734.07 ам.долларт хүрчээ.

Тийнхүү биткоины ханш өсөхөд уг коины ханшийг даган хэлбэлздэг бусад коины ханш ч өссөн байна. Тодруулбал, нэгж эфериумын ханш л гэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд 4.85 орчим хувиар өсөж, Улаанбаатарын цагаар 10:20 минутад 3,400.05 ам.долларт хэлбэлзэж байв.

Улмаар зах зээлийн шинжээчдийн таамаглаж байгаагаар энэ маягаар биткоины ханш өссөөр ойрын нэг жилийн хугацаанд нэгжийн үнэ 75,000 ам.долларт хүрэх юм.


Эх сурвалж: CoinMarketCap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41