Netflix-ийн үүсгэн байгуулагч 1.1 тэрбум ам.доллароор хэмжигдэх хувьцаагаа буяны байгууллагат хандивлажээ
1 сарын 31. 4:300

Netflix-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Рид Хастингс өөрийн эзэмшлийн 2 сая ширхэг хувьцааг “Silicon Valley Community Foundation” буяны байгууллагат хандивлажээ. Тэгвэл Netflix компанийн 2 сая ширхэг хувьцаа нь зах зээлийн үнэлгээгээрээ 1.1 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй юм.

CNBC агентлаг Хастингсийн өнгөрөгч 24-ний өдөр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэналбан бичгээс иш татан орон нутгийн цагаар 29-ний өдөр мэдээлснээр 2 сая ширхэг хувьцааг нэр нь тодорхойгүй хуулийн этгээдэд хандивласан тухай онцлов. Эзэмшигч өөрчлөгдөж буй талаарх мэдэгдэл дээрх гүйлгээний утга хэсэгт "сайн санааны бэлэг" гэх утга бүхий “G” тэмдэглэгээг бичсэн байжээ. Эдгээр хувьцааг хүлээн авч буй хуулийн этгээд хэн болох нь тодорхой бус байгаа ч Variety сэтгүүл энэ талаар сайн мэддэг эх сурвалжаас иш татан "Энэ нь Silicon Valley Community Foundation гэх буяны байгууллага" гэж мэдээлсэн байна. Энэхүү сан нь бүс нутгийн баян хоосны ялгааг бууруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг аж.

1997 онд Марк Рандолфтой хамтран видео түрээсийн үйлчилгээ үзүүлэгч Netflix компанийг үүсгэн байгуулж байсан Хастингс нь компаниа стриминг үйлчилгээний салбартаа дэлхийд тэргүүлэгч болгон өргөжүүлж чадсан юм.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35