Азийн цомын тэмцээн үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоожээ
1 сарын 31. 12:520

Даваа гарагт Катарын “Al Bayt” цэнгэлдэх хүрээлэнд болсон Катар, Палестины шигшээ багуудын тоглолтыг 64 мянга орчим хөгжөөн дэмжигч үзсэнээр Азийн цомын тэмцээнийг үзэгчдийн тоо 1.06 саяд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон тухай Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/ мэдээллээ.

Ингэснээр Азийн цомын 18 дахь удаагийн тэмцээн болох “Катар-2023” нь 2004 онд Хятадад зохион байгуулагдсан тэмцээний үеэр тогтоосон дээд үзүүлэлтээс /1.04 сая үзэгч/ давсан байна.

Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Датук Сери Виндзор Жон хэлэхдээ "бид “Катар-2023” тэмцээнийг Азийн цомын тэмцээний түүхэн дэх хамгийн хүртээмжтэй, сонирхолтой тэмцээн болно гэдгийг мэдэж байсан. Хөл бөмбөг бол олон нийтийг нэгтгэх хүчтэй билээ. Энэхүү амжилт нь хөгжөөн дэмжигчдийн зүгээс үзүүлж буй хүндэтгэл юм. Катарын хөл бөмбөгийн холбоо, “Катар-2023” тэмцээнийг зохион байгуулах хороо, Азийн хөл бөмбөгийн холбооны зүгээс оролцогч бүх талууд болон халуун дотноор хүлээн авсан Катарын ард түмэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" гэв.

“Катар-2023” тэмцээнийг зохион байгуулах хорооны гүйцэтгэх захирал Жассим Аль Жассим хэлэхдээ, Катар улс дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгийг энэхүү дээд амжилт гэрчлэн харуулж байна гэлээ. Тэрбээр цааш нь "манай улсын орчин үеийн дэд бүтэц, олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулж байсан туршлага нь бидэнд бас нэгэн томоохон тэмцээнийг өндөр босго тогтоон зохион байгуулах боломжийг бүрдүүллээ. Тэмцээний эхэнд ийнхүү дээд амжилт тогтоож байгаадаа бид баяртай байна. Дахиад 11 тоглолт дутуу байгаа, олон баг гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд цаашид биднийг олон сайхан зүйл хүлээж байна" хэмээн ярилаа.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03