Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр Жон Подестаг томилно
2 сарын 1. 12:080

АНУ-ын Ерөнхийлөгчийн инновац, цэвэр эрчим хүчний төслүүдийг хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж буй Жон Подестаг уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгчөөр томилохоор Ерөнхийлөгч Жо Байден төлөвлөж байгаа тухай Цагаан ордны төлөөлөгч мэдээлжээ.

Ж.Подеста одоогийн тусгай элч Ж.Керригийн албыг энэ хавар авах бөгөөд уг албан тушаалыг харьяалдаг Төрийн департамент руу шилжихгүй, харин "Цагаан ордонд үлдэх юм". Ж.Подестагийн албан тушаал нь албан ёсоор "Ерөнхийлөгчийн уурын амьсгалын асуудлаарх олон улсын бодлого хариуцсан ахлах зөвлөх" юм.

Дээрх мэдээллийг Ж.Подеста The Washington Post сонинд ярилцлага өгөхдөө баталсан байна. Тэрбээр дүгнэн хэлэхдээ "Ж.Керри уур амьсгалын асуудлаарх АНУ-ын тэргүүлэх байр суурийг эргүүлэн авчирсан бөгөөд түүний хүчин чармайлтаар бий болсон ахиц дэвшлийг бид хадгалах болно" гэжээ.

Ж.Керри уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх тусгай элчийн албан тушаалыг удахгүй орхиж, Америкийн удирдагчийн сонгуулийн штабт ажиллана гэж Цагаан ордноос нэгдүгээр сард мэдээлсэн юм.


Эх сурвалж: WP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47