Володимир Зеленський Саудын Арабт гэнэтийн айлчлал хийжээ
2 сарын 28. 3:360

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський орон нутгийн цагаар 27-ны өдөр Саудын Арабт айлчилсан тухай Associated Press агентлаг мэдээлэв.

Ерөнхийлөгч Зеленський Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салмантай уулзаж, энхийн төлөвлөгөө болон ОХУ дахь олзлогдогсдыг эх оронд нь буцаах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа аж.

Тэрээр нийгмийн сүлжээний Х платформ дээр “Саудын Арабын удирдагч манай ард түмнийг суллахад хувь нэмрээ хэдийн оруулсан билээ. Энэ уулзалт ч үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч Зеленськийн Саудын Арабт хийж буй энэ удаагийн айлчлал Украины арми зүүн фронтоос аажмаар шахагдаж байгаа үед болж буйгаараа анхаарал татаж буйг Associated Press агентлаг дурдсан байна.

Ерөнхийлөгч Зеленський өнгөрсөн оны тавдугаар сард Саудын Арабын Жидда хотод гэнэтийн айлчлал хийн угсаа залгамжлах ханхүү бин Салмантай уулзаж, Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад үг хэлж байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35