Умард Солонгос далавчит пуужингууд харважээ
2 сарын 2. 16:200

Умард Солонгос баруун эргээсээ хэд хэдэн далавчит пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдлээ.

Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос /JCS/ мэдээлснээр, Умардын тал өнөө өглөөний 11 цагийн орчимд баруун эргээсээ пуужин харвасныг илрүүлсэн байна. Харин яг хэдэн пуужин харвасан талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.

“Манай арми хяналт ажиглалт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийн зэрэгцээ Умард Солонгосын өдөөн хатгасан шинжтэй аливаа үйлдлийг хянахын тулд АНУ-тай нягт хамтран ажиллаж байна” гэж JCS сэтгүүлчдэд илгээсэн мэдэгдэлдээ дурджээ.

Он гарсаар Пёньян дөрөв дэх удаагаа далавчит пуужин харваж байна. Хамгийн сүүлийн туршилт гурван хоногийн өмнө болсон бөгөөд мөн баруун эргээс "Hwasal-2" далавчит пуужинг харважээ.

Нэгдүгээр сарын 24-нд Умард Солонгос цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадалтай "Pulhwasal-3-31" стратегийн шинэ далавчит пуужинг анх удаа туршсан байна. Улмаар өнгөрсөн ням гарагт зүүн эргийн ойролцоо шумбагч онгоцноос хөөргөсөн далавчит пуужингуудыг Pulhwasal-3-31 байсан гэж мэдэгджээ.

Тийрэлтэт хөдөлгүүрээр ажилладаг далавчит пуужингууд нь нам өндөрт нисэж, маневр хийдэг тул тэдгээрийг илрүүлж, сөнөөхөд хүндрэлтэй байдаг. Хвасал гэдэг нь солонгосоор “сум”, Пулхвасал нь “галт сум” гэсэн утгатай байна.

Умард Солонгосын тал янз бүрийн тусгал, цэнэгт хошуу болон харвах төхөөрөмж бүхий баллистик пуужингийн чадавхиа сайжруулж байгаа энэ үед далавчит пуужингууд нь Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах системд учирч буй аюул заналыг нэмэгдүүлж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, шумбагч онгоцноос харвасан далавчит пуужингууд нь нам өндөрт нисдэг, цохилтын нарийвчлал сайтай учир илрүүлж, сөнөөхөд илүү хэцүү байдаг тул шинэчлэн сайжруулсан тохиолдолд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах системд ноцтой аюул учруулж болзошгүй юм.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47