Газын зурваст гал зогсоох саналд ХАМАС хариу өгчээ
2 сарын 7. 11:500

Газын зурваст гал зогсоох тухай саналд хариу өгсөн гэдгээ ХАМАС бүлэглэлийнхэн мэдэгджээ.

Израил, АНУ, Катар, Египетийн төлөөлөгчид Парист уулзах үеэр дэвшүүлсэн уг саналд тусгасан нарийн ширийн заалтуудыг олон нийтэд хараахан дэлгээгүй байна. Энэ саналд барьцаанд байгаа израилчуудыг палестин хоригдлуудаар солилцож, зургаан долоо хоногийн хугацаатай эвлэрэх гэрээ байгуулах асуудлыг багтаана гэж хэвлэлүүд өмнө нь мэдээлж байв.

Израил, АНУ-ын аль аль нь ХАМАС-ын өгсөн хариуг хянан нягталж байна гэдгээ мэдэгдсэн байна. Ойрхи Дорнодод хүрэлцэн очоод буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ХАМАС бүлэглэлийнхний өгсөн хариуг Израилын эрх баригчдын хамт лхагва гарагт хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Америкийн эрх баригчид уг хариуг хэрхэн үнэлж дүгнэж байгаа талаар тэрбээр тодорхой мэдээлэл өгөөгүй боловч Ерөнхийлөгч Жо Байден “бага зэрэг хэтэрсэн” гэж тодорхойлсон нь Израилын удирдлага уг бүлэглэлийнхний хүсэж буй зүйлийг тийм ч амархан хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг харуулж байна.

ХАМАС-ын өндөр албан тушаалтан ВВС телевизэд мэдэгдэхдээ, бүлэглэлийн зүгээс “нааштай” хариу өгсөн боловч Газын зурвасыг сэргээн босгох, оршин суугчдыг нь гэрт нь буцаах, мөн орон гэрээ орхихоос аргагүйд хүрсэн хүмүүст зориулсан заалттай холбоотой зарим нэмэлт өөрчлөлт оруулахыг хүссэн гэжээ.

Түүний хэлснээр, ХАМАС мөн шархадсан хүмүүсийн эмчлэхтэй холбоотой өөрчлөлт оруулахыг хүссэн бөгөөд үүнд тэднийг гэр орондоо эргэж ирэх, хилийн чанад дахь эмнэлэгт шилжүүлэх гэх мэт нөхцлүүд багтсан байна.

Саналыг долоо хоногийн өмнө ХАМАС руу илгээсэн боловч зарим заалт нь “тодорхойгүй, хоёрдмол утгатай” байсан тул хариу өгөхөд хугацаа шаардлагатай байсан гэдгийг тус бүлэглэлийн төлөөлөгч Reuters агентлагт мэдээлжээ.

Катарын Ерөнхий сайд шейх Мохаммед Бин Абдулрахман аль Тани ХАМАС-ын хариуг ерөнхийд нь “нааштай” гэж үзэж байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41