НАТО-гийн гишүүн 18 улс ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахад зарцуулна
2 сарын 15. 11:210

НАТО-гийн гишүүн Европын орнууд энэ онд батлан хамгаалах зардлаа ДНБ-ий 2 хувьд хүргэн өсгөж, нийт 380 тэрбум ам.долларыг зарцуулна гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг лхагва гарагт мэдэгдлээ. Өнгөрсөн онд зардлын хэмжээ ДНБ-ний 1,85 хувьтай тэнцэж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп батлан хамгаалах салбарт хангалттай мөнгө зарцуулдагггүй улс орнуудыг АНУ хамгаалахгүй гэж мэдэгдсэний дараа Й.Столтенберг дээрх мэдэгдлийг хийжээ.

НАТО-гийн тэргүүн Брюссельд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "18 холбоотон улс энэ онд ДНБ-ийхээ 2 хувийг батлан хамгаалахад зарцуулна хэмээн найдаж байна" гээд Украины эсрэг хоёр жил үргэлжилж буй дайны дараа цэргийн нийт зардал энэ онд дээд хэмжээнд хүрнэ гэж нэмж дурджээ.

"Энэ бол 2014 онд гуравхан холбоотон улс дээрх шаардлагыг биелүүлж байсантай харьцуулахад зургаа дахин өссөн үзүүлэлт юм” гэж тэрбээр тайлбарлав. Түүний хэлснээр, ерөнхийдөө Европын холбоотнууд болон Канад улс 10 жилийн өмнө хоёр хувьд хүргэх зорилт тавьснаас хойш батлан хамгаалах зардлаа 600 тэрбум ам.доллароор нэмэгдүүлжээ.

Трампын мэдэгдлийн талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Столтенберг батлан хамгаалах эвсэл аюулгүй байдалд нь ямар чухал болохыг АНУ мэдэж байгаа гэжээ.

Нэгдсэн улс хэзээ ч дангаар дайн явуулж байгаагүй. Бидний сонсдог шүүмжлэл бол НАТО-гийн тухай биш, харин НАТО-гийн хэрэгцээнд хангалттай мөнгө зарцуулдаггүй холбоотнуудын тухай юм” гэж тэрбээр тус эвслийн сайд нарын уулзалтын өмнө мэдэгджээ.

Европын холбоотнууд цэргийн зардлаа өсгөж байгаа нь тэд үүнийг ойлгож байгаагийн илэрхийлэл гэж Столтенберг тэмдэглэв.

НАТО-гийн урьдчилан тооцоолсноор, өнгөрсөн онд Польш, АНУ, Грек, Эстони, Литва, Финланд, Румын, Унгар, Латви, Их Британи, Словак гэсэн 11 холбоотон улс батлан хамгаалахын зардлаа хоёр хувийн зорилтот түвшинд хүргэх ёстой байжээ.

Энэ онд Герман улс батлан хамгаалахын зардалд 71.8 тэрбум евро буюу 76.8 тэрбум ам.доллар хуваарилж, хоёр хувийн зорилтоо анх удаа биелүүлнэ. Умард Атлантын эвслийн цорын ганц цөмийн зэвсэгтэй гүрэн болох Франц улс мөн энэ жишгийг дагаж магадгүй байна.

"Бид өөрсдийн бэлэн байдал, үүрэг амлалт, холбоотнуудаа хамгаалах шийдэмгий байдлын талаар Москвад буруу ойлголт төрүүлэх ёсгүй" гэж НАТО-гийн тэргүүн цохон тэмдэглэв. Тэрээр “НАТО-гийн батлан хамгаалах зардлын 80 хувийг ЕХ-ны гишүүн бус НАТО-гийн холбоотнууд бүрдүүлдэг” гэж онцолжээ.

Столтенберг мөн Төлөөлөгчдийн танхимд хандан Украинд үзүүлэх цэргийн тусламжийн тухай хуулийг батлахыг уриалав.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47