Super Bowl LVIII тоглолт дуучин Тэйлор Свифтийн нөлөөгөөр бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй шоугаар тодорлоо
2 сарын 15. 17:170

Өнгөрөгч ням гарагт АНУ-д Super Bowl LVIII буюу америк хөлбөмбөгийн тэмцээний финалын тоглолт зохион байгуулагдсан билээ. Улмаар тус тоглолтод Chiefs болон Niners багууд тоглож, 25:22 гэх онооны харьцаатайгаар Kansas City Chiefs баг ялсан юм.

Бидний урьд мэдээлсэн дагуу уг тоглолтын шууд дамжуулалт нь бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй шоугаар тодорсон. Тэгвэл хэвлэлийнхний мэдээлж буйгаар энэ нь дуучин Тэйлор Свифтийн нөлөө гэнэ шүү.

Учир нь дуучин Тэйлор Свифт өнгөрөгч оны сүүлээс америк хөлбөмбөгийн Kansas City Chiefs багийн тамирчин Трэвис Келситэй үерхэх болсон бөгөөд өнгөрөгч ням гарагт болсон тоглолтыг тэр найз залуугийнхаа ээж, ах болон бусад найзуудын хамтаар Трэвисийг хөгжөөн дэмжсэн юм. Улмаар хайртай дуучинтайгаа нэг цэнгэлдэхэд тоглолт үзэхийг хүссэн түүний шүтэн бишрэгчид ч Super Bowl LVIII тоглолтыг зорьжээ.

Статистик үзүүлэлтийг үзвэл, энэ онд 18-24 насны охидын Super Bowl тэмцээний финалын тоглолтыг үзэх нь өнгөрөгч оны тоглолттой харьцуулахад даруй 24 хувиар нэмэгдсэн бол 12-17 насны охидын үзэлтийн тоо 2023 оныхноос 11 хувиар илүү байсан гэнэ. Мөн үүнээс гадна 18-24 нас залуус, 12-17 насны охидын үзэлтийн тоо өнгөрөгч оны тоглолтоос 2 сая гаруй үзэгчээр илүү байжээ.


Эх сурвалж: SI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35