Удирдлагын хяналтаасаа гарсан хиймэл дагуул хэдхэн хоногийн дараа дэлхий рүү унана
2 сарын 20. 15:300

Энэ долоо хоногийн сүүлээр удирдлагын хяналтаасаа гарсан хиймэл дагуул сансарт 30 орчим жилийг өнгөрүүлсний дараа эх дэлхий рүүгээ унах гэж байгаа ажээ. Эл мэдээлэл олныг түгшээх болсон гол шалтгаан нь одоогоор шинжээчид хиймэл дагуулын яг хаана унахыг хэлж чадахгүй байгаа юм.

Улмаар НАСА-ийн шинжээчдийн хэлж байгаагаар хиймэл дагуул нь хүний толгой дээр унах магадлал 2500:1 байгаа гэжээ.

Үйл явдлын хүрээнд Европын Сансрын Агентлагаас тайлбарласнаар, “Бидний зүгээс хиймэл дагуулын уналтыг хэдэн өдрийн дотор хэмээн тооцож чадах ч яг хэзээ, хаана унахыг шууд хэлчхэж чадахгүй. Хиймэл дагуул дэлхий рүү унах өдөр ойртох тусам бид хаана, хэзээ унахыг нь илүү баттай тооцоолж чадна. Гэхдээ хиймэл дагуулын хувьд дэлхий рүү унаж байх үед нь хуваагдал явагдах бөгөөд дийлэнх хэсэг нь шатаж үгүй болно. Ерөнхийдөө хиймэл дагуул дэлхий рүү унахтай холбоотой гарах эрсдэл маш бага байдаг” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20
“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
02024-5-7 18:51
Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө
02024-5-7 18:40
Пулицерийн шагналын эзэд тодорчээ
02024-5-7 15:07