АНУ: Өмнөд Солонгосын SK Siltron компанид 544 сая ам.долларын зээл олгоно
2 сарын 24. 0:420

АНУ-ын Засгийн газар хагас дамжуулагч үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын SK Siltron компанийг тус улсад үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр дэмжих шийдвэр гаргажээ.

Тодруулбал АНУ-ын Эрчим хүчний яамны Зээлийн хөтөлбөрийн алба SK Siltron CSS компанид АНУ-д илүү олон цахиурын карбид хавтанцар үйлдвэрлэх зорилго бүхий төсөлд нь 544 сая ам.долларын зээл олгохоор болсноо мэдэгдэв.

Цахилгаан автомашины борлуулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор сайн чанарын цахиурын карбид хавтанцарын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа ч одоогоор нийлүүлэлт хангалтгүй байгаа бөгөөд уг зээл нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тусална гэж Эрчим хүчний яамнаас тайлбарласан байна.

Өмнөд Солонгосын SK Siltron-ийн Америк дахь охин компани болох SK Siltron CSS нь дараагийн үеийн цахилгаан хагас дамжуулагчийн үндсэн материал болох цахиурын карбид хавтанцар үйлдвэрлэдэг бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг цахилгаан машинаас гадна эрчим хүч хадгалах төхөөрөмжид ашигладаг аж.

SK Siltron CSS компани нь Мичиган мужийн Бэй Сити хотод үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 2022 оны 11-р сард тус үйлдвэрт зочилж байсан билээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нууц хэлэлцээнд ашиглах синхрон орчуулгын систем бүтээжээ
02024-5-14 19:48
III Чарльз хүүдээ цэргийн цол олгожээ
02024-5-14 19:11
В.Путин Хятад улсад айлчилна
02024-5-14 18:49
Хятадын бараанд ногдуулсан татвараа АНУ эрс нэмэгдүүлжээ
02024-5-14 18:44
Оросоос уран импортлохыг хориглох тухай хуульд Ж.Байден гарын үсэг зуржээ
02024-5-14 13:46
Мелинда Гейтс “Гейтсийн сан”-аас гарна
02024-5-14 13:29
К.Мбаппе зодоон хийсэн гэх мэдээллийг няцаав
02024-5-14 13:24
Энэтхэгт сурталчилгааны самбар нурсны улмаас олон хүн амиа алджээ
02024-5-14 13:20
Австралийн арьсны хорт хавдрын шилдэг эмч нарын нэг өөрөө хорт хавдраас ангижирч чаджээ
02024-5-14 13:16
Каннын гол шагналын төлөө 20 гаруй кино өрсөлдөнө
02024-5-14 13:01