ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд шатахууны экспортдоо хязгаарлалт тогтоожээ
2 сарын 28. 4:140

ОХУ ирэх сарын 1-нээс эхлэн 6 сарын хугацаанд шатахуун экспортлохыг хориглох шийдвэр гаргасан талаар тус улсын шадар сайд Александр Новак орон нутгийн цагаар 27-ны өдөр мэдэгдэв.

ОХУ-ын Засгийн газрын зүгээс мэдэгдэхдээ газрын тос боловсруулах үйлдвэрт засвар хийхээр төлөвлөж буйн дээр шатахууны эрэлт эрс нэмэгддэг зуны амралтын хугацааг асуудалгүй давахын тулд ийнхүү шатахууны экспортод түр хориг тавьж буй тухай ТАСС агентлаг онцлон тэмдэглэжээ.

Тус улс нь дотоодын зах зээл дэх өндөр үнэ, нийлүүлэлтийн хомсдолыг арилгахын тулд өнгөрсөн оны 9-р сараас 11-р сар хүртэл шатахууны экспортыг мөн хязгаарлаж байсан билээ.

Тухайн үед өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Беларусь, Казахстан, Армен, Киргиз улсууд уг хязгаарлалтын гадна үлдэж байсан юм. Харин энэ удаад хуучин ЗХУ-ын эдийн засгийн нэгдэл болох Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Монгол, Узбекистан, Гүржийн Оросыг дэмжигч салан тусгаарлах бүс нутаг болох Өмнөд Осет, Абхаз зэрэг улсуудад уг шийдвэр хамаарахгүй гэнэ.

Түүнчлэн тус улсын Засгийн газар бирж дээрх дизель түлшний борлуулалтыг 16 хүртэл хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрч магадгүй гэж Новакийн төлөөлөгч нэмж хэлэв.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын Төв банк 125 тэрбум юанийг эргэлтэд оруулжээ
02024-5-15 19:26
Дубайн эргийн дагуу 100 сая мод тарина
02024-5-15 18:55
Венесуэлийн сүүлчийн мөсөн гол хайлж үгүй болжээ
02024-5-15 18:40
Канадад ойн түймрийн улмаас олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-5-15 18:07
Хамгийн ихээр татаас олгодог хэмээн АНУ-ыг шүүмжлэв
02024-5-15 17:30
Р.Левандовскид 2020 оны “Алтан бөмбөг” шагналыг нөхөн олгоно
02024-5-15 17:15
Альцгеймерийн вакцин гарган авахад 2 тэрбумын хөрөнгө оруулна
02024-5-15 17:00
В.Путин засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг баталжээ
02024-5-15 13:35
Жо Байден Хятадын хөрөнгө оруулалт бүхий криптовалют олборлогч компанид газраа зарахыг захирамжилжээ
02024-5-15 13:27
Гүржийн парламент “гадаадын нөлөө”-ий тухай хуулийг баталжээ
02024-5-15 13:22