Ерөнхийлөгч Байден Украины дайнд Америкийн цэргүүдийг оролцуулахын эсрэг байгаа гэв
2 сарын 28. 10:510

Украин руу цэргээ илгээх эсэх нь улс орнууд өөрсдөө бие даан гаргах шийдвэр юм гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби сэтгүүлчдэд зориулсан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг эвслийн ивээл дор цэрэг илгээх төлөвлөгөө, зорилго байхгүй гэж мэдэгдсэнийг тэрбээр онцлон тэмдэглэв. “Энэ бол НАТО-гийн холбоотон орон бүр бие даан гаргах хараат бус шийдвэр юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга өөрөө цэрэг илгээх төлөвлөгөө, зорилго байхгүй гэж мэдэгдсэн" хэмээн Ж.Кирби хэллээ.

Украинд цэрэг илгээх талаар Францын Ерөнхийлөгч Э.Макроны хийсэн мэдэгдэлд тайлбар өгөхдөө Ж.Кирби "Ерөнхийлөгч Байден Украины дайнд Америкийн цэргүүдийг оролцуулахын эсрэг байр суурьтай байгааг" цохон тэмдэглэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден мөргөлдөөн эхлэх тэр үед Америкийн цэргүүд Украинд цэргийн ажиллагаа явуулахгүй гэдгийг маш тодорхой хэлсэн гэдгийг Цагаан ордны зохицуулагч дурдлаа.

Европын Холбоо, НАТО-гийн гишүүн хэд хэдэн орон Киевтэй байгуулсан хоёр талын хэлэлцээрийн үндсэн дээр Украин руу цэргээ илгээх боломжийг судалж байна гэж Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо хоёрдугаар сарын 26-нд мэдэгджээ. Ийм боломж байхыг үгүйсгэхгүй гэж мөн Э.Макрон мэдэгдсэн юм. Харин НАТО-д ийм төлөвлөгөө байхгүй гэдгийг Столтенберг хоёрдугаар сарын 27-нд мэдэгджээ. Түүнчлэн Герман, Чех, Польш, Швед улсуудын Засгийн газруудын тэргүүн нар, мөн Унгарын Гадаад хэргийн сайд мөн адил мэдэгдлийг хийсэн юм.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
"Формула-1"-ийн долоо дахь гараа Италид эхэлж байна
02024-5-17 14:22
The Himalayan Times: Уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ
02024-5-17 14:01
“Фүкүшима-1”-ийн усыг асгах зургаа дахь үе шатны ажиллагаа эхэлжээ
02024-5-17 12:52
III Аменхотепын дүр төрхийг сэргээжээ
02024-5-17 11:23
Дэлхийн хүн амын дундаж наслалт 2050 он гэхэд 5 жилээр нэмэгдэнэ
02024-5-17 11:17
Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг уриалжээ
02024-5-17 11:12
К.Роналду хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг дахин тэргүүллээ
12024-5-17 11:08
Хамгийн богино ажлын цагтай Герман улс илүү цагаар ажиллахыг бодлогоор дэмжинэ
02024-5-17 7:51
Нэг үе тонн нь 10.000 ам.доллароос даваад байсан какаоны үнэ нэг өдрийн дотор 20 хувиар унажээ
02024-5-17 7:10
26 жилийн турш сураггүй алга болоод байсан эрийг хөрш нь хулгайлсан байжээ
02024-5-16 19:21