1995 онд хулгайлагдсан Ferrari F512M Testarossa автомашиныг 30 орчим жилийн дараа олжээ
3 сарын 5. 18:570

1995 онд Formula 1-ийн жолооч асан Герхард Бергерийн Ferrari F512M Testarossa автомашиныг гэмт этгээдүүд хулгайлсан хэрэг гарч байсан билээ. Тэгвэл гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 30 орчим жилийн дараа холбогдох албаныхан автомашиныг олжээ.

Тодруулбал, даваа гарагт Лондон хотын цагдаагийн газраас Герхард Бергерийн алдсан автомашиныг олж, хураан авсан гэдгээ мэдэгдсэн байна.

F1 star Gerhard Berger's £350,000 Ferrari that was stolen at San Marino Grand  Prix 28 years ago is FOUND after police investigation | Daily Mail Online

Автомашиныг алдах үед Герхард Бергер Итали улсад аялж байсан бөгөөд түүний хэлж байснаар түүнийг автомашины урд зогсож байхад гэмт этгээдүүд автомашиныг хулгайлсан гэсэн юм. Улмаар автомашин нь хулгайлагдахад тэр найзынхаа хамтаар гэмт этгээдүүдийг мөшгөхөөр оролдсон ч гүйцээгүй ажээ.

Тийнхүү хэрэг явдлаас хойш 30 орчим жил өнгөрөхөд ямар ч ул мөргүй байсан автомашин саяхан худалдаанд гарснаар албаныхан хулгайлагдсан байж болзошгүй хэмээн тогтоож, цагдаагийн газарт мэдэгдсэн байна. Мөрдөх ажиллагааны үеэр тодруулснаар автомашин өнгөрөгч оны сүүлээр Их Британи улсын нутаг дэвсгэрт нэвтэрсэн бөгөөд тийн нэвтрэхээс өмнө Япон улсад байсан гэнэ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
4
5
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47