Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
3 сарын 29. 4:022

Жинсэн өмд, юүдэнтэй цамцаар төсөөлөгддөг Цахиурын хөндийн хувцас загвар илүү албан ёсны, дэгжин болж хувьсан өөрчлөгдөж эхэлжээ. Цахиурын хөндийг дөнгөж хөгжиж байх үед гарч ирж байсан технологийн компаниудын үүсгэн байгуулагчид өдгөө дунд эргэм насныхан болоод байгаа билээ. Тэгвэл тэдгээр эрхмүүд насныхаа онцлогт тохирсон загварыг сонгон өмсөхийн хэрээр Цахиурын хөндийн хувцасны соёл улам тансаг, дэгжин болсоор байна.

The Wall Street Journal сонин энэ тухай орон нутгийн цагаар 26-ны өдөр мэдээлсэн бөгөөд жишээ болгон Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Закербергийг дурджээ. Ноён Закерберг өнгөрсөн хугацаанд зөвхөн жинсэн өмд болон подволк өмсдөг байсан хэдий ч энэ жилээс эхлэн хувцаслах хэв маягаа өөрчилж буй нь ихээхэн нүдэнд тусах болов.

Тухайлбал тэрээр энэ жил зохион байгуулагдсан зарим арга хэмжээн дээр маш нарийн хийц загвартай загварлаг костюм өмссөн байна. Түүнчлэн саяхан тэрээр задгай энгэртэй ноосон цамцтай зургаа өөрийн Instagram хуудаснаа нийтэлсэн ба түүний дагагчид цамцаа хаанаас авсан болохыг нь асуусан байх аж. Instagram хэрэглэгчид ихэвчлэн загварын өндөр мэдрэмжтэй, загварлаг олны танил хүмүүсээс хувцсаа хаанаас авсан болохыг нь асуудаг бол энэ асуултыг Закербергээс асууж буй явдал нь түүний хэр загварлаг болж буйг илтгэх биз ээ.

Ноён Закербергийн энэ жил өмссөн гоёлууд дундаас хамгийн ихээр анхаарал татсан хувцас бол хөрөнгө орлогоороо Энэтхэгт тэргүүлэгч Мукеш Амбанигийн отгон хүү Анант Амбанигийн хуримын өмнөх үдэшлэг дээр өмссөн Alexander Mcqueen брэндийн 7000 ам.долларын үнэтэй хүрэм байв.

Тус мэдээнд дурдсанаар Закербергийн хувцаслах хэв маяг ийнхүү өөрчлөгдөж буй явдал нь технологийн салбар дахь хувцас загварын өөрчлөлтийг харуулж буй нэгэн том жишээ хэмээн онцолжээ. Лос Анжелес дахь хувцас загварын зөвлөх Эндрю Вайтц "Одоо бол биед эвтэйхэн хувцас өмсөх нь хүмүүсийг залхаах хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.

Жишээлбэл, TikTok-ийн гүйцэтгэх захирал Чу Шоуз жилийн өмнө Закербергийн нэгэн адил юүдэнтэй цамцтай TikTok-ын бичлэг хийн өөрийгөө танилцуулсан нь интернэт хэрэглэгчдээс сөрөг сэтгэгдлийг багагүй авсан юм. Тэгвэл тэрээр саяхан АНУ-ын Конгрессын сонсгол болон Катарт зохион байгуулагдсан эдийн засгийн форумд цэнхэр өнгийн хослол өмссөн байсан нь анхаарал татсан билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
2
0
8
3
13
6
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Тллллл
103.168.34.3
   /
4 сарын 1. 0:42

Цукер чи дандаа ийм байгаарай.... бандиа

В
103.212.118.245
   /
3 сарын 30. 10:57

Сая энэтхэгийн тэргүүн баян Амбаны хүүхдийн хуриманд очоод өөрсдийн хувцас хөгийн байна гэдгийг ойлгоо биз

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35