Олимпын нээлтийг жуулчид үзэх боломжгүй
3 сарын 6. 14:160

Парисын Олимпын наадмын үеэр учирч болзошгүй аюул заналаас сэрэмжлэх үүднээс нээлтийн ёслолыг жуулчид үзэх боломжгүй болж байгаа тухай Францын эрх баригчид мягмар гарагт мэдэгджээ.

Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин мягмар гарагт хэлсэн үгэндээ, аюулгүй байдалтай холбоотой тодорхой заналхийлэл илрээгүй байгаа хэдий ч хэт даврагч бүлэглэл, идэвхтнүүдийн халдлага, Оросын кибер халдлага зэрэг болзошгүй олон аюул заналхийлж байгааг дурдсан байна.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Франц улс лалын хэт давруу үзэлтнүүдийн халдлагад удаа дараа өртсөн бөгөөд өнгөрсөн 10 дугаар сард лалын хэт даврагч гэж сэжиглэгдэж буй этгээд нэгэн сургууль руу нэвтэрч, багшийг хутгалсаны дараа тус улс террорист халдлагаас сэрэмжлэх хамгийн өндөр түвшний бэлэн байдалд шилжсэн юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт нэгэн этгээд Парисын хотын захиргааны ажилтнаас Парисын Олимпын үеэр аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөг хулгайлсан байна. Гэмт этгээд хулгайн хэргээр долоон сарын хорих ял сонссон бөгөөд бөгөөд Франц улс бусад аюулаас сэрэмжилсэн хэвээр байна.

Нээлтийн ёслолыг үзэх үзэгчдийн тоо мөн анх мэдэгдэж байснаас өөрчлөгджээ. Тодруулбал, өмнө нь ёслолын ажиллагааг 600 мянга гаруй үзэгч, тэр дундаа олон жуулчинд үнэ төлбөргүйгээр үзэхийг зөвшөөрөх төлөвтэй байсан бол одоо Олимпын тэмцээнүүдийг зохион байгуулах хотуудад ажиллаж, амьдарч буй иргэдээс сонгогдсон 222 мянган иргэн уг ёслолыг үнэ төлбөргүй үзэх боломжтой болжээ.

Энэхүү шийдвэр нь ёслолын ажиллагааны аюулгүй байдлыг хангахад тусална гэж Дотоод хэргийн яамны удирдлагууд мэдэгдсэн байна. Олимпын төлөвлөлтийг хариуцсан төлөөлөгч Ламбис Константинидис өнгөрсөн долоо хоногт AFP агентлагт өгсөн ярилцлагадаа өндөр эрсдэлтэй гэх ангилалд багтсан төлөөлөгчдийг тусгай хамгаалалтад авахаар хэлэлцэж байна гэж хэлжээ. Үүнд АНУ, Израилын багууд багтаж байна.

Энэ удаагийн нээлтийн ёслол цэнгэлдэх хүрээлэнд бус Сена мөрний эрэг дагуу явагдах гэж байгаагаараа өмнөх жилүүдийнхээс онцлогтой юм. Тасалбар худалдаж авсан 100 мянган хүн ёслолын ажиллагааг далангийн доод хэсгээс үзэх бол бусад бүх хүн далангийн дээд хэсгээс үзэх бөгөөд нийт 326 мянган тасалбарыг зарах юм уу хотын захиргаанаас сонгогдсон хүмүүст өгөх ажээ. Энэ оны долоодугаар сарын 26-нд эхлэх Олимпын наадмын үеэр олон арван мянган цэрэг, цагдаагийн ажилтнууд аюулгүй байдлыг ханган ажиллана.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47