Баримт: Дуучин Тэйлор Свифтийн муурын нийт хөрөнгө түүний найз залуугийн нийт хөрөнгөөс ч их 
1 сарын 11. 19:060

Дэлхийн алдартай одод хоорондоо болзож, үерхэх бүрд тэднийг дэмждэг хүмүүс хос хоёрын амьдралыг сонирхох нь бишгүй.

Тэгвэл саяхнаас олон нийтийн хүрээнд шуугиан дэгдээж, Америкийн Үндэсний хөлбөмбөгийн спортыг дэлхий даяар сурталчилж, дэлхийн агаарын бохирдолд их хэмжээний хувь нэмэр оруулах болсон нэгэн хос бол дуучин Тэйлор Свифт, америк хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси юм.

Тэгвэл ойрын үед хэвлэлийнхний мэдээлэх болсноор тэрбумтан хатагтай Свифтийн муурын нийт хөрөнгө үнэн хэрэгтээ түүний найз залуугийн нийт хөрөнгөөс ч их гэнэ шүү.

Тодруулбал, AllAboutCats.com гэх хаяг саяхан “Туйлын чинээлэг тэжээвэр амьтад”-ын жагсаалтыг гаргасан бөгөөд эл жагсаалтын гуравдугаарт Тэйлор Свифтийн тэжээвэр муур Оливиа Бенсон бичигдсэн байна. Эл жагсаалтыг боловсруулахад тэд хэд хэдэн хүчин зүйлийг авч үзсэн ба хамгийн их нөлөө бүхий хүчин зүйл нь тухайн тэжээвэр амьтан Инстаграм платформоор дамжуулан хэчнээн төгрөг олох чадвартай вэ гэдэг байжээ. Улмаар мэргэжилтнүүдийн тогтоосноор Оливиа Бенсонийн нийт хөрөнгийн хэмжээ 97 сая ам.доллар хүрч байсан байна. Энэ нь түүний эзэн Тэйлор Свифтийн шинэхэн амраг Трэвис Келсигийн нийт хөрөнгийг(40 сая ам.доллар) даруй хоёр нугалсан үзүүлэлт ажээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35