Индонезийн Батик Эйр авиакомпанийн хоёр нисгэгч хоёул нислэгийн үеэр унтсан хэргийг шалгаж байна
3 сарын 11. 19:270

Өнгөрөгч нэгдүгээр сарын 25-ы өдөр Индонезийн Батик Эйр авиакомпанийн Сулавесигээс Жакарта хотыг чиглэсэн нислэгт хоёр нисгэгч хоёул унтсан хэрэг гарчээ. BBC сувгаас мэдээлснээр нисгэгчид нийт 28 минутын турш унтсан байна. Улмаар өдгөө холбогдох албаныхан хэргийг шалгаж буй бөгөөд түр хугацаанд нисгэгчдийн нисэх эрхийг нь түдгэлзүүлээд байгаа ажээ.

Нийт 153 зорчигч тээвэрлэж явсан Эйрбус А320 агаарын хөлгийн хувьд хэдийгээр нисгэгчид нислэгийн үеэр унтсан ч ямар нэг осол эндэгдэлгүй амжилттай газардаж, зорьсон газраа хүрсэн юм.

Албаныхны мэдээлж байгаагаар нисгэгчдийн нэг нь саяхан хоёр ихрийн аав болсон ба хоёр нярай хүүхдээ асарч ядрахдаа ажлын байран дээрээ унтсан гэнэ. Тодруулбал, 32 настай нисгэгч нь амрах хэрэгтэй байгаа учир унтлаа хэмээн хоёрдугаар нисгэгчдээ мэдэгдсэн бөгөөд хоёрдугаар нисгэгч нь ч зөвшөөрсөн хэдий өөрөө бас унтаж орхисон байна.

Гэхдээ нисгэгчдийн нислэгийн өмнөх үзлэгийн дүнг харвал, тэдний цусны даралт хэвийн, мөн ямар нэг алкоголь хэрэглэсэн шинж байгаагүй, нислэг үйлдэхэд асуудалгүй гэсэн дүн гарч байжээ.

Тийнхүү хэрэг өдгөө шалгалтын шатанд явж байгаа бөгөөд уг асуудалд албаныхан Батик Эйр авиакомпанийг буруутгаж байгаа юм. Тэдний хэлж байгаагаар авиакомпани нисгэгчдийнхээ ажил, амралтын цагт сайтар анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47